Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Исламын улсын дайчид Сирийн эсрэг химийн зэвсэг ашигласан гэв
Исламын улс хэмээн өөрсдийгөө нэрлээд буй зандалчид Сирийн Мари хот руу хийсэн дайралтынхаа үеэр химийн зэвсэг ашигласан байна. Мари хотын нийгмийн сүлжээний идэвхтнүүдийн зүгээс Исламын бүлэглэлийнхэн Мари хот руу буудсаны дараа  орон нутгийн оршин суугчид амьсгалын дутагдалд орж, биед нь элдэв янзын зовиур мэдрэгдэж эхэлсэн хэмээн Сирийн мэдээллийн SANA агентлагт мэдээлжээ.
 Энэ сарын 14-нд Курдын салан тусгаарлагчид Исламын улсын дайчид тэдний эсрэг хорт хий, хлор бүхий химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн мэдэгдэж байсан юм. Курдистаны аюулгүй байдлын зөвлөлөөс ч энэ мэдээллийг баталсан. АНУ-ын эрх баригчид нь Исламын улсын зүгээс курдын эсрэг зэвсэгт мөргөлдөөндөө өмнө нь ч химийн зэвсэг ашигласан хэмээн баталж буй.  Террористын номер нэг бүлэглэл хэмээн өөрсдийгөө нэрлэсэн Исламын улс бүлэглэл Ирак Сирийн бүс нутагт ноёрхлоо тогтоож тусгаар улс байгуулахыг санаархаж буй билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан