Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
О.Баасанхүү: Ерөнхий сайд танхимын сайд нараа томилохгүй гэснээс болж иргэд хохирох ёсгүй
Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2015.08.25/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийсэнтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлах болсон хэмээн мэдээллийнхээ эхэнд хэлсэн юм.

Ерөнхий сайд Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай тогтоолын төслийг ирэх намрын ээлжит чуулган хүртэл хойшлуулахаар болсноо өчигдөр мэдэгдлээ. Энэ нь Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлнэ гэдэг утгаараа бүрдүүлж чадахгүйд хүрвэл огцрох ёстой гэсэн ойлголтыг бий болгоно.  Улс орны хэмжээнд өвлийн бэлтгэл ажил эхэлж байхад 6 сайд томилогдоогүйгээс гурван давхар дээлтэй сайд нар  ирэх 10 сар хүртэл ажил хийх болоод байна.

Мөн Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх ээлжит бус чуулганыг зарлаж, хүлээн авах эсэх асуудлаар шийдвэр гаргах эсэх нь уг асуудлаас болоод тодорхойгүй байдлыг бий болгоод байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43.3-т зааснаар “Тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа Ерөнхийлөгчийн хориг тавьсан хугацаатай давхацвал хоригийг хэрхэх тухай асуудлыг Улсын Их Хурал хянан хэлэлцэж дуусах хүртэл уг хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр бүхэлдээ буюу түүний зарим хэсгийн үйлчлэл түр зогсоно” хэмээн заасан байгаа тул ирэх намрын чуулганаар хоригийг хэлэлцэх хүртэл өршөөлд хамрагдсан иргэдийн хувьд хүлээлтийн байдлыг бий болгоод байгаа юм. Ерөнхий сайд танхимын сайд нараа томилохгүй гэснээс болж иргэд хохирох ёсгүй гэж үзэж байна. Иймд Өргөдлийн байнгын хороонд энэ талаар ирүүлсэн хүсэлт, өргөдлийн талаар болон Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг хүлээж байгаа тухайгаа ийнхүү та бүхэнд мэдээлэх гэж цуглуулсан юм хэмээв.

Хэвлэлийн хурлын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаарх сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0 Сэтгэгдэл
odoo boli hvv min chamaig ene uls tur baitugai nohoi ch toohgvi za
ene baasan hvv eliirch barahaa boliloo
Хамгийн их уншсан