Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Ачааны машинаас олон хүний цогцос олджээ
Унгартай залгаа хил орчимд байсан ачааны машинаас 20-иод хүний цогцос олдсон гэж Австрийн цагдаа нар мэдэгдлээ. Эдгээрийг дүрвэгчид болон цагаачдын цогцос байж магадгүй гэж цагдаа нар үзэж байна.

Австрийн цагдаа нар өчигдөр зүүн нутгийн Бургенланд мужийн засмал зам дээрээ байсан уг машиныг шалгажээ.

Ачааны машин Унгарын дугаартай байна гэж цагдаа нар хэлэв.

Цагаачдыг хөлсөөр тээвэрлэж байсан байж магадгүй, алга болсон жолоочийг нь цагдаа нар хайж байна.

Энэ тээврийн хэрэгслийг лхагва гарагт Австри руу орж ирэхээс өмнө цагаачид амьсгал хураасан байж магадгүй гэж цагдаа нар хэлээд, “Цогцсуудад задлан шинжилгээ хийлгэнэ” гэлээ.

Австрийн Канцлер Вернер Файманн, “Хүний наймаатай болон цагаачдын амь насыг аврахын төлөө тэмцэх хэрэгтэй байгааг энэ хэрэг харууллаа” гэв.

Зэвсэгт мөргөлдөөн, ядуурлын улмаас Ойрхи Дорнод болон Африкаас Европыг зорих цагаачдын тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан