Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Хороосон хүн бүрийн өмнөөс 3318 жилийн ял оноожээ
АНУ-ын хууль зүйн салбарт нэгэн хачирхалтай үйл явдал болж байна. Колорадо мужийн шүүхээс кино театрт халдлага үйлдэж 12 хүний амийг хөнөөж, 70 гаруй хүнийг шархдуулсан Жэймс Холмест 3318 жилийн ял оноосн байна. Шархдуулсан, амийг нь хөнөөсөн, үйл олноор нь устгасан, террорист үйл ажиллагаа явуулсан, зохион байгуулсан зэрэг маш олон зүйл ангиар түүнийг цаазлахаар шүүх шийдвэрээ гаргасан. Түүний ээж өчигдөр хэвлэлийнхэнд болон шүүх танхимд уучлалт гуйсан юм.

Хэрэгтэн   Жэймс Холмес 27 настай, хороосон хүн бүрийн тоогоор, зүйл ангиар нийт ялын жилийг нэмсэнээр 3318 жилийн ял оноож, цаазлуулахаар болоод байгаа. Эмч нар түүнийг сэтгэл мэдрэлийн өвчтэй. Гэхдээ суллаж болохгүй, аюултай хүн гэсэн тодорхойлолтыг өгсөн. Тэрээр 2012 оны долдугаар сарын 20-ны өдөр кино үзэж байсан хүмүүс рүү хий цацан, улмаар дуу намсгагчтай буугаар эцсийн сумаа дуустал хүний амь хороосон. Түүнд шувууны буу, бүрэн автомат буу болон гар буу, гар бөмбөг, тэсрэх бөмбөг, хутга, хий цацагч байжээ. Хэрэг үйлдсэнийхээ дараа тэрээр кино театраас гарч цагдаа нарт бууж өгсөн.
Шоронд байх хугацаанд түүнд “Эвдэрхий тархи” гэдэг хоч өгсөн байдаг. Эмч нар болон сэтгэл зүйчид түүнтэй ярилцах болгонд хачирхалтай зүйлс олныг сонсдог байсан гэнэ. Товчхондоо, Жэймс Холмесийн ертөнц яг л Бэтмэн киноны алиалагч шиг болж хувирсан. Эцэг эх нь түүнийг ийм болгож өсгөсөндөө харамсаж байгаагаа илэр­хийлж, түүнийг хүүхэд байхаа­саа л адал явдалт кино, гэмт хэрэгт дурладаг гэж ярьжээ. Нийт 24 зүйл анги түүнд оноож байгаа ч 140 гаруй гэмт хэргийн үйлдэл хийсэн нь тогтоогдсон. Кино театрт болсон хэргийг 21-р зууны гэмт хэрэг гэж хэвлэлүүд үз­дэг. Амиа алдсан залуусын эцэг эхчүүд шүүхийн өмнө цуг­лан, шүүхийн шийдвэрийг хүлээж байсан талаар Ройтерс агентлаг мэдээлсэн. Кино үзэх гэж ирсэн хүмүүс ийнхүү ол­ноороо амиа алдсан аймшигт халдлагыг Жэймс Хол­мес эртнээс төлөвлөж бай­сан нь хожим тогтоогдсон билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан