Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ХБНГУ-ын “Die welt” сонинд ярилцлага өглөө

“Die welt” сонин нь 1946 оноос эхлэн хэвлэгдэж байгаа ХБНГУ-ын өдөр тутмын голлох сонинуудын нэг юм. Ерөнхий сайд тус сонины сэтгүүлчийн асуултад хариулж, Монголын эдийн засгийн үзүүлэлтүүд болон хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр  авч хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар ярилаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бизнес эрхлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинээр боловсруулан баталснаар гадаад дотоод хөрөнгө оруулагч гэж ялгалгүйгээр бүгд ижил нөхцөлтэй болсон гэлээ.

Мөн эдийн засгийг солонгоруулах бодлого баримталж байна. Уул уурхай монголын эдийн засгийн солонгын нэг өнгө байх болно. Манайд мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зэрэг хөрөнгө оруулах олон салбар байна. Монгол Улс ХБНГУ-тай нүүрс шингэрүүлэх төсөл, Ази Европыг холбосон дэд бүтэц, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой гэдгийг хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан