Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү сайд С.Баярцогтыг огцруулах гэнэ
УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр болжээ. Тэрээр Төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн 40 иргэний гомдлыг хүний нөөцийн бодлого хариуцдагийн нь хувьд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баяцогтод аль зургадугаар сарын 5-нд шилжүүлсэн. Гэтэл хуульд заасан 30 хоногийн дотор хариу өгөх нь байтугай өнөө болтол таг чиг байгаа учраас өөрт нь хариуцлага тооцох ёстой гэнэ.
Үүний зэрэгцээ С.Баярцогт сайд өмнө нь оффшор данс, тэнд байгаа сая доллараа нуусан гэх үндэслэлээр ёс зүйн хариуцлага хүлээж УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөж байсан. Уг нь бол УИХ-ын гишүүнээсээ татгалзах ёстой. Гэтэл одоо Засгийн газрын хэрэг эрхлэх газырн дарга, Монгол Улсын сайд бол дэвшээд байгаа нь зүйд нийцэхгүй гэжээ.
Энэ бүхий л үндэслэлээр Засгийн газрын хэрэг эрэхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах төслөө УИХ-ын гишүүн О.Баасанхүү өргөн мэдүүлэх юм байна.
УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр болжээ. Тэрээр Төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн 40 иргэний гомдлыг хүний нөөцийн бодлого хариуцдагийн нь хувьд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баяцогтод аль зургадугаар сарын 5-нд шилжүүлсэн. Гэтэл хуульд заасан 30 хоногийн дотор хариу өгөх нь байтугай өнөө болтол таг чиг байгаа учраас өөрт нь хариуцлага тооцох ёстой гэнэ. Үүний зэрэгцээ С.Баярцогт сайд өмнө нь оффшор данс, тэнд байгаа сая доллараа нуусан гэх үндэслэлээр ёс зүйн хариуцлага хүлээж УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөж байсан. Уг нь бол УИХ-ын гишүүнээсээ татгалзах ёстой. Гэтэл одоо Засгийн газрын хэрэг эрхлэх газырн дарга, Монгол Улсын сайд бол дэвшээд байгаа нь зүйд нийцэхгүй гэжээ.
Энэ бүхий л үндэслэлээр Засгийн газрын хэрэг эрэхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах төслөө УИХ-ын гишүүн О.Баасанхүү өргөн мэдүүлэх юм байна.
0 Сэтгэгдэл






















