Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр маргааш  Сэлэнгэ, Орхон, Булган аймагт ажиллана. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь "Макс" группын эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор, Баянгол суман дахь "Майнд-Теч" ХХК-ийн ургамлын тосны үр боловсруулах аж ахуй, Хөтөл дахь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаа, Орхон аймгийн "Эрдэнэт фүүдс" гурилын үйлдвэр, Булган аймгийн "Сүмийн нуга" хоршооны үйл ажиллагаатай тус тус танилцана.
Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол суман дахь Загдлын ногоочин С.Батхүүгийн хүнсний ногооны ургац хурааж байгаа байдал, Баруунбүрэн сумын "Бүрэн оргил од" ХХК, "Ивэнтүрүү" ХХК, Булган аймгийн Хангал суман дахь Улсын тэргүүний тариаланч хамт олон "Молор эрдэнэ түрүү" ХХК-ийн тариалалт, ургацын байдалтай танилцаж, ногоочид, тариаланчидтай уулзана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
tegmeerdee
Хамгийн их уншсан