Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Ерөнхийлөгч дэмжээгүй “давхар дээл”-түүдийг өнөөдрөөс “шүүж” эхэлнэ
Хөдөлмөрийн “сайд”
2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан Г.Баярсайхан хүний их эмч мэргэжилтэй, доктор цолтой, 2012-2014 онд Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан.
БХБ-ын “сайд”
З.Баянсэлэнгэ Бага эмч, эрхзүйч мэргэжилтэй 2008-2009 онд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Өдгөө УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга.
Шадар сайд“сайд”
Ц.Оюунбаатар хуульч, эдийн засагч мэргэжилтэй, доктор цолтой. 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2008-2010 онд Татварын ерөнхий газрын даргаар, парламентын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар 2012-2014 онд ажилласан.
Сангийн “сайд”
Б.Болор эдийн засагч мэргэжилтэй, Төсвийн байнгын хорооны дарга. 2008-2012 онд Гадаад харилцааны дэд сайдын албыг хашиж байв.
БОНХАЖ-ын “сайд”
Н.Батцэрэг 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 2007-2008 онд Сангийн дэд сайдаар ажиллаж байсан УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга.
Зам тээврийн “сайд”
М.Зоригт инженер, эдийн засагч мэргэжилтэй, 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ.

УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт есдүгээр сарын 6-ны дотор зургаан сайдын нэрийг өргөн барих үүрэг өгсөн. Учир нь, яг нэг сарын өмнө буюу наймдугаар сарын 6-ны өдрийн ээлжит бус чуулганаар МАН-аас томилогдсон сайд нарыг чөлөөлсөн. Засгийн газрын тухай хуульд 30 хоногийн дотор нөхөн томилох тухай тусгасан учир өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд Засгийн газрын зарим гишүүнийг томилуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барилаа.
Шадар сайдаар Цэрэндашийн Оюунбаатар, Сангийн сайдаар Баярбаатарын Болор, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Намдагийн Батцэрэг, Барилга, хот байгуулалтын сайдаар Зангадын Баянсэлэнгэ, Зам тээврийн сайдаар Мөнхчулууны Зоригт, Хөдөлмөрийн сайдаар Гарьдхүүгийн Баярсайханыг тус тус томилуулахаар нэр дэвшүүлсэн байна. Энэ зургаан нэр дэвшигч бүгд УИХ-ын гишүүн. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ, гишүүн Ц.Оюунбаатар нарыг нэр дэвшүүлэх тухай мэдээлэл гарч байсан ч аль салбарыг хариуцах нь тодорхойгүй байсан юм. Харин Г.Баярсайхан гишүүнийг Хөдөлмөрийн сайдад нэр дэвшүүлэх асуудалд маргаан гараагүй дэмжигдсэн бол Сангийн сайд, Зам тээврийн сайдад нэр дэвшигчдийн хувьд АН-ынхан санал зөрөлдсөн. Сангийн сайдад УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Б.Болор гурав өрсөлдөж нэг нь тунажээ.
Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Батхүү нарыг ярьж байсан боловч эцсийн мөчид М.Зоригт гишүүнийг бичиж оруулж ирлээ. Товчхондоо зургаан сайд “давхар дээл” өмсөх нь. “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга, дэд дарга хоёр бол бараг гурван “давхар дээл”-тэй болох учир бүлэг дотор шинэ удирдлагын асуудлаа шийдсэн болов уу. Төсвийн байнгын хорооны дарга нь Сангийн сайдад нэр дэвшсэн учир мөн л сандал суудал шийдэж таарна. Ер нь МАН-тай хамтрах асуудал Засгийн газрын түвшиндээ цэгцэрч дууссан бол парламентад Байнгын хороодод хараахан эцэслээгүй байгаа. Иймээс Байнгын хорооны дарга нарын сэлгээг удахгүй хийх нь бололтой.
Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуульд зааснаар сайдад нэр дэвшигчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-д өргөн мэдүүлдэг. Гэхдээ Ерөнхийлөгч өмнө нь МАН-тай хамтарч танхим бүрдүүлэхэд ч мөн УИХ, Засгийн газрын гишүүнийг хавсарч хийхгүй байхыг сануулж байснаа энэ удаад дахин илэрхийлсэн. “Давхар дээл”-гүй хүмүүсийг дэмжинэ хэмээн саналаа уламжлаад буй. Ерөнхийлөгч зөвшилцөлд “Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хоорондын хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг нэг хүнд давхардуулж хашиж болохгүй гэсэн зарчмын байр сууриа дахин нотолж, дээрх томилгоог дэмжихгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна” гэсэн хариу өгсөн юм. Гэсэн хэдий ч УИХ-ын дэд даргад Ерөнхий сайд зургаан нэрийг өргөн мэдүүлсний дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тогтоол өнгөрсөн баасан гарагт гаргав.
“Зөвшилцөл” гэдгийг тайлбарлахдаа “Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т Улсын дээд шүүх нь “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан. Мөн “Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын дээд шүүхийн 1996 оны зургадугаар сарын 26-ны өдрийн 216 дугаар тогтоолын 1-д “зөвшилцөх” гэдгийг хууль тогтоомжид өөрөөр тодорхойлоогүй бол Ерөнхийлөгч, Улсын Их Хурал буюу Ерөнхий сайд тодорхой бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль бүрэн эрхэд хамаарах асуудлаар өөрийн гаргаж буй шийдвэр, авах гэж буй арга хэмжээнийхээ талаар хуульд заасан байгууллага, албан тушаалтантай санал солилцохыг ойлгоно” гэсэн байдаг.
Улсын дээд шүүхийн уг тогтоолд мөн “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуульд заасан "зөвшилцөх" тухай ойлголт, зөвшилцөх журмыг тухайн актад өөрөөр тодорхойлоогүй бол энэ тайлбарын дагуу, адилаар ойлгож явуулж байхаар тогтоосугай” гэж тусгажээ.
Тэгэхээр Ерөнхийлөгчийн саналыг заавал тусгах ёстой гэсэн үг биш аж. Ерөнхий сайд Засгийн газрын зарим гишүүнийг нөхөн томилуулах саналаа Ерөнхийлөгчид бичгээр хүргүүлж, бичгээр хариу авсныг зөвшилцсөн гэж үзэж болох нь. Иймээс нэрсийг УИХ-д өргөн мэдүүлж, ээлжит бус чуулганы эхний асуудал хэмээн хэлэлцүүлэхээр болоод байна.
УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдрөөс эхлэн ажлын 10 хоногт багтаан хуралдуулж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтсон. Эхнийх нь мэдээж зургаан сайдыг томилох бол дараагийнх нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэнэ. Ингээд өнөөдөр ээлжит бус чуулганы нээлт болсны дараа УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана. Парламент дахь сөрөг хүчин МАН-ын бүлэг хэн байх нь хамаагүй сайд нарын нэрийг л хурдан оруулж ир гэж удаа дараа шаардаж байсан учраас нэр дэвшигчид тус бүрээр нь хэлэлцэж шүүлтүүрээр оруулаад эцэст нь дэмжих болов уу гэсэн таамаг бий. Гэхдээ зургаан нэр дэвшигч УИХ-ын гишүүн байгаа учир “давхар дээл”-ийн асуудал сөхөж гаргаж ирж ч мэднэ. Зургаан сайдыг томилох эсэх, Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцсээр аравдугаар сарын 1-нд нээлтээ хийх намрын ээлжит чуулган хүртэл УИХ-ын гишүүд завгүй байх нь.

0 Сэтгэгдэл