Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна
Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ
Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Молдавт Ерөнхийлөгчөө огцруулах жагсаал болж байна

Молдавын нийслэл Кишиневт энэ есдүгээр сарын 6-наас эхлэн олон нийтийн жагсаал болж Ерөнхийлөгч Николай Тимофтиг огцорч, ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж байна. Жагсагчид улсынхаа Ерөнхий прокурорын барилгын дэргэд майхан барин суурьшжээ.
100 мянга гаруй хүн оролцсон жагсаал Үндэсний их хурлаас төлөөлөгч томилон өөрсөдтэй нь хэлэлцээр хийхийг бас шаардаж байна.
Харин Ерөнхийлөгч Николай Тимфоти жагсагчидтай уулзахыг хүсэхгүй байгаа бол Ерөнхий сайд Валерий Стрелец уулзаж тэдний шаардлагыг ерөнхийлөгчид уламжилна гэж мэдэгджээ.

Ерөнхий прокурорын барилгын гадаа жагсч байгаа эсэргүүцэгчид цагдаагийнхантай мөргөлдөж хүмүүс нэрвэгдсэн мэдээ бас байна. “Улаан блок” намын төлөөлөгчид Кишиневын төв гудамжаар явж Үндэсний их хурлын ордны дэргэдэх жагсагчидтай уулзахаар ирэх үед энэ мөргөлдөөн болжээ.
Нэрвэгдэгсдээс нэг эмэгтэйг түргэний машинаар эмнэлэгт хүргэсэн байна.

0 Сэтгэгдэл