Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг үзүүлэх” төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг 2012 оноос хэрэгжүүлсэн бөгөөд 2015 оны 4 дүгээр сараас уг хөтөлбөрийн хоёр дахь үе шат хэрэгжиж эхлээд байна.

Хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийг Сангийн яамтай хамтран, салбарын бусад яамд, орон нутгийн захиргаадыг оролцуулан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдөр уг төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, ШХА-ийн Хамтын ажиллагааны захирал бөгөөд Ерөнхий консул Маркус Валдфогел нар гарын үсэг зурлаа.

Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг үзүүлэх төсөл Монгол Улсын онцлогттохирсон төвлөрлийг сааруулах тогтолцоогхэрэгжүүлэхэд шаардлагатай суурь нөхцөлийг бий болгохыг зорьж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлагын дор төслийн нэгжээр дамжин 3 жил 6 сарын хугацаанд хэрэгжих уг төслийн үр дүнд орон нутгийн удирдлагын чиг үүрэг, хариуцлага, захиргааны эрх мэдлийг тодорхой болгох, бүхий л нөөцийг нийтэд тэгш, хүртээмжтэй зарцуулах бодлогын баримт бичиг, хууль, дүрэм журам, үйл явцыг боловсронгуй болгоход чиглэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан