Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Өршөөлийн хуулийн хоригийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр боллоо
Б.ШИРНЭН

Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг АН-ын бүлэг дэмжихээ илэрхийлсэн. МАН-ын бүлэг ч ялгаагүй. Ингээд ИЗНН, бие даагчдыг нэмэхээр нийтдээ 60 гаруй гишүүн Төрийн тэргүүний тавьсан хоригийг дэмжиж, УИХ Өршөөлийн хуулийг аль нэг тийш нь шийдэх байх гэсэн хүлээлт иргэдийн дунд байв. Гэвч, Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ дахь “Шударга ёс” эвсэл Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээж авах асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа. Ингээд ирэх долоо хоногт УИХ дахин ээлжит бусаар хуралдаж дээрх хоригийн асуудлыг шийдэхээр болж байна.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга шийдвэрлэх асуудлыг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар хуралдааныг хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан ч, олонхи нь дэмжээгүй учраас Байнгын хорооны хуралдаан нээлттэй үргэлжилсэн юм.

Л.Болд, Ё.Отгонбаяр нарын хэргийг прокурорт шилжүүлсэн

Хэдийгээр Өршөөлийн хуулийг батлахад УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүд ямар нэг байдлаар дэмжин оролцсон гэж байгаа ч өчигдөр “Шударга ёс” эвслээс өөр энэ хуулийг өмгөөлж хамгаалах хүн олдсонгүй. Ингээд эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ АТГ-ын 350 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх 100 гаруй иргэн, албан тушаалтны нэрийг зарлах, олон нийтэд ил болгосны дараа хоригийг хэлэлцэх нь зүйтэй” гэж үзээд ажлын тав хоногийн завсарлага авсан юм. Энэ сэдэв хөндөгдөх болсон шалтгаан нь УИХ-ын гишүүн Л.Болд, Ё.Отгонбаяр нар. Тэднийг Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр АТГ шалгаж, прокурорт шилжүүлсэн гэж мэдэгдсэн юм. Энэ хэрэг нь Л.Болдыг Батлан хамгаалахын, Ё.Отгонбаярыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байх үед хамаарах юм байна. Энэ талаар Л.Болд “…Дөнгөж өнөөдөр тараасан материал дээр 2014 оны аравдугаар сарын 28-нд намайг сэжигтнээр татаад, арваннэгдүгээр сарын 16-нд хэрэг нээсэн юм байна. Харин энэ оны нэгдүгээр сарын 27-нд хэргийг түдгэлзүүлсэн байна. Би өнөөдөр л энэ талаар мэдлээ. Ийм байж болох уу. Би тайлбар өгмөөр байна. Гомдолтой байна” гэсэн юм. Түүнд холбогдох хэргийг хаах болсон үндэслэл нь дипломат дархан эрхийг нь түдгэлзүүлж чадаагүй учраас гэсэн байна.

Мөн МАН-ын бүлгийнхэн Өршөөлийн хуулийг дэмжээгүй гэдгээ батлахын тулд хаалттай хуралдааны тэмдэглэлийг ил болгож, нийтэд үзүүлэх хэрэгтэй гэсэн юм. АН-ын гишүүн Н.Батбаяр ч “Хаалттай горимыг нээлттэй болгож, тухайн үеийн процессыг ил болго. Тэгэхгүй бол танай, манай хууль гэж талцаж байна” гэж хэллээ. Түүний горимын саналыг олон гишүүн дэмжиж байсан ч Хууль зүйн байнгын хороонд дээрх асуудлаар санал хураах эрх байхгүй гэлээ.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж харин хуулийн төслийг дэмжиж байгаа бөгөөд харин ч авлигын эсрэг хууль болсон гэлээ. Харин УИХ-ын дарга З.Энхболд “УИХ Өршөөлийн хуулийг зургаа дахь удаагаа гаргасан. Эхний таван Өршөөлийн хууль дээр ийм их улстөржилт яваагүй. Бүх гишүүд нам үл харгалзан энэ хуулийг гаргасан. УИХ-ын 2000 орчим хүнийг өршөөх бодлого хэвээрээ байгаа бол энэ хуульд засвар хийх ёстой. Эрүүгийн хуулиа баталчихаад, нэг мөр өршөөл үзүүлье гэж би хэлсэн шүү дээ. Гэвч, тухайн үед гишүүдийн олонхи миний хэлснээс өөрөөр шийдсэн. Одоо Өршөөлийн хуулийн 4.1 болон 7-д тавьсан хоригийг хүлээж авчихаад, Эрүүгийн хуулиа баталсны дараа нэг мөр өршөөл үзүүлбэл яадаг юм гэсэн санал байна. Олон суудалтай намууд нэгэнт хориг хүлээж авах нь тодорхой болсон учраас Өршөөлийн хуульд оруулах өөрчлөлтөө шинэ Эрүүгийн хууль гарсантай холбогдуулан хийвэл утга учиртай” гэсэн санал гаргасан юм.
Ингээд Байнгын хорооны гишүүдийн ихэнх нь үг хэлж, “Шударга ёс” эвсэл завсарлага авснаар энэ сарын 15-ныг хүртэл Өршөөлийн хууль хүлээгдэх болоод байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан