Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Шинэ Сайд нар тамгаа авч, засгийн газар бүрдлээ
Б.ШИРНЭН

Н.Энхбаярын МАХН, М.Энхсайханы МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Ч.Сайханбилэгийн Засгийн газарт нэмж гурван сайдын суудалтай боллоо.

Ингэснээр УИХ-д олонхи суудалтай АН бүрэн эрхийнхээ хугацаандаа “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн эрх атгалцахаар хоёр дахь удаа шийдээд байна. Тус эвслээс Шадар сайдад Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайдад З.Баянсэлэнгэ, Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдад Н.Батцэрэг нарыг томилохоор тогтоолын төсөл өргөн барьсныг ээлжит бус чуулганд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжиж, томилсон юм. Харин АН-аас Хөдөлмөрийн сайдаар Г.Баярсайхан, Сангийн сайдаар Б.Болор, Зам тээврийн сайдаар М.Зоригт нарыг дэмжиж, томилсон. Мөн хуралдааны дундуур Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-д ажлын айлчлал хийхээр мордлоо. Тэрээр айлчлалын үеэр тус улсын Төрийн зөвлөлийн дарга Ли Көцянтай уулзах төлөвлөгөөтэй байна. Түүнийг шинээр томилогдсон Шадар сайд Ц.Оюунбаатар орлож үлдлээ.
Ингээд УИХ-ын ээлжит бус чуулганы дараа хуралдаанаар томилогдсон шинэ сайд нарт сайдын үүрэг орлон гүйцэтгэж байсан АН-ын сайд нар тамгыг нь гардуулан өгсөн юм.


“Давхар дээл” асуудал болсонгүй

УИХ дахь МАН-ын бүлэг “МАН засгаас гарахдаа дараагийн сайд нарыг томилоод явуулна. Засгийн ажлыг гацаахгүй гэж хэлж байсан. Энэ байр суурин дээрээ явна. Гэхдээ Ерөнхийлөгчийн байр суурь буюу “давхар дээл”тэй сайд нар томилогдохыг эсэргүүцсэн зөвшилцлийн хариуг хүндэтгэж мөн санал нийлж байгаа" гэж байсан юм. Энэ үгэндээ тус намынхан эзэн болж, Засгийн газрын гишүүдийг томилоход эсэргүүцсэнгүй, дэмжсэн санал өглөө. Гэхдээ тус намынхан “давхар дээл”-ийн асуудлыг хөндсөн. Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах хүмүүсийг зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн саналтай танилцаж хариу илгээхдээ, “Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хоорондын хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг нэг хүнд давхардуулж хашиж болохгүй гэсэн зарчмын байр сууриа дахин нотолж, дээрх томилгоог дэмжихгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналаа дахин зөвшилцөхийг хүсье” гэсэн байдаг. Гэтэл Засгийн газрын тэргүүн дахин Ерөнхийлөгчтэй зөвшилцсөнгүй гэж үзсэн юм. Дээд шүүх зөвшилцөх гэдэг үгийг тайлбарлахдаа хариу хүргүүлнэ гэдгээс өөрөөр тайлбарлаагүй нь учир дутагдалтай гэж бас тэд шүүмжилсэн юм. Ингээд гишүүд нэр дэвшигчдээс 18.00 цаг хүртэл үг хэлж, асуулт асуусан юм.

Ч.Сайханбилэг: Оюутолгой бол та нарын бөөсний сэдэв

Энэ үеэр зарим гишүүн Оюутолгойн далд уурхайн асуудлыг хөндөж, түлхүү Ерөнхий сайд руу чиглэсэн үгс дайж байсан юм. Хэдийгээр Ерөнхий сайд асуудлыг улстөржүүлэхгүйгээр зургаан сайдын асуудлыг баталж өгөхийг хүссэн ч Оюутолгойтой холбоотойгоор хариулт хэлэхээс өөр аргагүй болсон юм. Тухайлбал тэрээр Х.Болорчулуун гишүүнд хандан “Таны нэрийг дурдаж байгаад битгий эмзэглээрэй. Та над руу дайрч байгаа учраас би таныг нэрийг дурдаж байгаа юм” гээд Оюутолгойн талаар зарим зүйлийг хэллээ. Тэрээр “Оюутолгойн төсөл яваагүй учраас сүүлийн гурван жилийн дотор Монгол руу орж ирэх 3.2 тэрбум ам.долларын урсгал хаагдсан. Үр дүнд нь өнөөдөр ам.долларын ханш 2000 төгрөгт хүрлээ. Ард түмний халааснаас гаргасан энэ мөнгийг та төлөх юм уу” гэж бухимдсан юм. Мөн “Би Таниас илүү эх орондоо хайртай учраас Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг явуулах шийдвэр гаргасан. Өнөөдөр бас “Эрдэнэт” уурхай нэмэлт цехийн өргөтгөлийн асуудлыг ярьж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд хэзээ ч Болорчулуун гишүү­ний зөв­шөөрлийг авах шаард­лага байдаггүй юм аа” гэж хэлсэн юм. Мөн Оюутол­гойн асуудлаар өөрийг нь шүүмжилж байгаа УИХ-ын гишүүдэд хандан “Оюутолгойн асуудлаар тусдаа зөндөө ярина. Ард түмэнд таалагдах гэж популизм хийдэг ганц бөөсний сэдэв чинь энэ шүү дээ” гэж ширүүхэн хэлээд УИХ-ын даргаас сайд нарын томилгооноос өөр сэдэв яриулахгүй байхад анхаарахыг хүссэн юм.

Харин Г.Уянга гишүүн “зургаан сайдын асуудал Оюутолгойтой холбоотой. “Шударга ёс” эвсэл бараг эрх баригчийн байр суурин дээр байж ашиглаж чадахгүй, асуудлыг урвуулж, таван хувьсгалыг таван сайдын суудлаар сольсон нь шударга биш байна” гэсэн юм. Түүнийг ингэж хэлсний дараа УИХ-ын дарга сайд нарын асуудлыг хэлэлцэж байгааг сануулж “Шударга ёс” эвслийг дотроо асуудлаа ярихыг сануулсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Намайг анх төрд ажилд орж байхад сайд гэдэг хүн салбарынхаа хамгийн шилдэг нь байдаг байсан. Одоогийн сайд нар шиг “Зөв биз дээ. Би гарын үсгээ зурчих уу” гэж асуудаггүй байлаа. Мэргэжилтнээсээ илүү гарч чадахгүй сайдтай салбарууд бий болж байгаа нь төрийн ажлыг сулруулж байна. Өнөөдрийн бэрхшээл үүнтэй л холбоотой. Иргэдээ хүртэл басамжилж ханддаг болсон байна. Ийм болсонд иргэд ч буруутай. Салбараа мэддэггүй сайд томилдог намтай иргэд сонгуулиар хариуцлага тооцож чадахгүй байна.

МАН-ын дарга М.Энхболд: Наймдугаар сарын 6-ны өдөр МАН-ын сайд нарыг улс төрийн шалтгаанаар албан тушаалаас нь чөлөөлсөн. Тэднийг сайдаас чөлөөлөх болсон нь үндэслэл муутай. Гэрээ хэлцэл биелүүлээгүй гэсэн хий хоосон яриатай. За ингээд, Ерөнхий сайд дараагийн зургаан сайдынхаа нэрийг өргөн барилаа. Би энэ процессыг Засгийн газрын тухай хууль зөрчиж байна гэж үзэж байна. Засгийн газрын гишүүний ор гарснаас хойш 30 хоногийн дотор сайдыг томилно гэж байдаг. Энэ хугацаа өнгөрөөд хоёр хоног болсон байна. Хууль дээдлэх зарчим гэдгээрээ Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг Үндсэн хууль зөрчиж байна. Хоёрдугаарт, бид Засгийн газрын гишүүдийг УИХ-ын гишүүн давхар гүйцэтгэх талаар маш их ярьж ирсэн. МАН-ын бүлэг “Үндсэн чиг үүргийн сайд УИХ-ын гишүүн байж болно. Бусад сайд нарыг гаднаас томилох ёстой” гэсэн байр суурьтай байсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтрахдаа хүртэл энэ зарчмаа баримталсан.

УИХ-ын гишүүн Г.Уянга: Монголын эрх ашгийг хохироож, Дубайн гэрээ байгуулсны төлөө Ерөнхий сайдыг огцруулах ёстой гэж үзээд, гарын үсэг цуглуулж байгаа гишүүний хувьд түүний Засгийн газрыг бүрдүүлэхэд санал өгөхгүй. Энэ бол түүхэн томилгоо. Төрд бугшсан идээ бээр ил гарч, төрийн дампуурал ёроолдоо тулсныг тодорхой нотолж байгаа учраас түүхэн томилгоо. Үүнээс доош унах газар байхгүй. Хэрвээ доошилбол, буруу бүхнийг хураасан энэ савны ёроол хагарна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Ерөнхийлөгч зургаан хүнийг чинь дэмжихгүй дахин зөвшилцөнө үү гэсэн, бичиг явуулсан байна лээ. Би үүнийг хориг гэж ойлгоод байгаа. Оруулж ирж байгаа хүмүүсийг хараад гайхаад сууж байна. Улсын байдал туйлын хүнд байхад салбараа мэддэг, ажлын дадлага туршлагатай хүнийг сонгож болоогүй юм байх даа. “Шударга ёс” эвслийн 10 хүнээс  О.Баасанхүү, Г.Уянга хоёроос бусад нь сайд боллоо. Дөрөвдүгээр ээлжийнхэн хоолондоо орвол энэ хоёрыг битгий мартаарай. Тэрбишдагва Сайханбилэгтэй хамтарвал Монголын эсрэг ажилласан болно гэсэн гарчигтай ярилцлага гарсан. Би эвслийнхнийг Монголын эсрэг ажиллах гэж байна л гэж ойлгож байна. Би сайд нарын томилгоог дэмжихгүй байгаа.

С.Баярцогтыг огцруулах тогтоолын төсөл өргөн барив

Сайд нарын томилгоог хэлэлцэж эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг Засгийн газрын гишүүнээс огцруулах тогтоолын төслийг УИХ-ыын дарга З.Энхболдод өргөн барьсан юм. Тэрээр С.Баярцогтыг хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэж үзсэн байна.

Тогтоолын төсөл барьсны дараа тэрээр мэдээлэл өгөхдөө С.Баярцогт УИХ-ын Дэд даргаар ажиллаж байхдаа оффшор дансны хэрэгт холбогдож, хариуцлагаа хүлээн дэд сайдаас огцорсон ч удалгүй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайдаар томилогдон ажиллаж байгааг шүүмжилсэн юм. Нэгэнт хариуцлага хүлээж, огцорсон юм бол бүрэн эрхийн хугацаагаа дуустал албан тушаал хаших ёсгүй гэж үзсэн байна. Ээлжит бус чуулганы хуралдааны үеэр энэ талаар мөн яригдсан. Нэг гараараа сайд томилж, нөгөө гараараа огцруулдаг Засгийн газрын тогтворгүй байдал нүүрлээд байгааг гишүүд дурдав.
0 Сэтгэгдэл
Онгойж байхаар умайж байг гэж сайд нар томилогдлоо
Хамгийн их уншсан