Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Том толгойтой өмгөөлөгчид шүүхээр тоглоом хийгээд торгуулав

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдаан өчигдөр боллоо. Гэтэл хурал эхлэнгүүт  өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн, Ш.Шаравнямбуу нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг дур мэдэн хаяж гарсан юм.
Тэд шүүх бүрэлдхүүнээс татгалзаж байгаагаа  "бичгээр өгнө" хэмээн  гарч явсан ч хэл чимээгүй алга болжээ. Энэ бүхнээс үндэслэн  Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн нарт шүүх хуралдааны журам зөрчсөн гэж үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулсан гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар мэдээлсэн байна.
Манайхан, хэвлэлүүд төрийн гурван өндөрлөг хэмээн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвыг /гурван хүнийг/ л хэлээд төөрөлддөг болдохоос биш төрийн гурван өндөрлөг, гурван том засаглал  гэдэг нь угтаа Шүүх, парламент, засгийн газар гурав л даа.
Сүүлийн үест хуульчид өөрсдийгөө хуулиас дээгүүр хэмээн ойлгоод Монгол Улсын шүүх, шүүх ажиллагааг үл хүндэтгэн хэн дуртай нь санаандаа орсон шалтаг хэлж шүүх хурлыг хойшлуулан цаг хождог болсны ганцхан илрэл нь энэ. Гэхдээ бас  ийм танхай үйлдэлд нь шүүхээс хариуцлага тооцсон нь бас ганц энэ болов уу.
Өмгөөлөгч нь өвчтэй, гадаад явсан, өөр ажилтай гээд арай л зугаалгаар явсан гэхгүй түмэн шалтаг тоочиж шүүх хурлыг хойшлуулдаг ч үнэн хэрэгтээ тэд өмгөөлж байгаа хүнтэйгээ үгсэн нэгдэж хурлыг санаатайгаар хойшлуулсаар байдаг.
Шүүх ч “Шүүх хурал өдийд болно” гэсэн ганц мэдэгдэх хуудас хүргүүлснээрээ сэтгэл тайвширч хүлээн зөвшөөрсөөр байгаад тэднийг бүр толгой дээрээ гаргачихсан.
Гэхдээ нэээд ноцтой, томоохон хэргүүд дээр ийм явдал удаа дараа гардгийг хэлэх ёстой.
Засаглалын гурван өндөрлөгийн нэг ШҮҮХ энэ удаагийнх шигээ жаахан зангарагтай байсан нь дээр дээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан