Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Цэцийн дүгнэлтийг хүлээж авбал Төсвийн тухай хууль хэрэгжихгүй”
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудал болон ҮХЦ-ийн хууль бус гэж үзсэн үйл ажиллагаа, шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр, “ҮХЦ дүгнэлт гаргасан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 заалтад Үндсэн хууль зөрчсөн байна гэж. Үүнийг хууль журмынхаа дагуу хэлэлцээд явах байх. Шууд бус утгаараа Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудалд саад болох зорилготой, улс төржсөн шийдвэр гаргалаа гэж ойлгож байгаа учраас байр сууриа илэрхийлж” байгаа гэсэн байна.
Ингээд “ҮХЦ маш хариуцлагагүй шийдвэр гаргалаа. Яагаад гэвэл Монгол Улсын төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлд Монгол Улсын төсвийн 42.7, 6 дугаар зүйлүүдийг зөрчсөн бол томилсон байгууллага нь шууд огцруулах үндэслэл болно гэж заасан байдаг. 42.7 дугаар заалт нь төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгагдаагүй арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно гэж заасан. УИХ-ын гишүүний санаачилгаар Засгийн газрын гишүүнийг огцруулах үндэслэл нь Төсвийн тухай хуулиар тодорхой зааж өгсөн байдаг. Зөвхөн УИХ-ын тухай хуулийн 7.1.12 дугаар зүйлээр шийдсэн асуудал биш. Хэрэв цэцийн дүгнэлтийг хүлээж авбал Төсвийн тухай хууль хэрэгжихгүй гэсэн үг. Төсвийн ерөнхийлөн захирагчдад УИХ хяналт тавих бололцоогүй болно” гэж мэдэгджээ.
ГОМО ЧИНЬ ЮУ БАЛАЙРААД ЯВНАА
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудал болон ҮХЦ-ийн хууль бус гэж үзсэн үйл ажиллагаа, шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.Тэрээр, “ҮХЦ дүгнэлт гаргасан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 заалтад Үндсэн хууль зөрчсөн байна гэж. Үүнийг хууль журмынхаа дагуу хэлэлцээд явах байх. Шууд бус утгаараа Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудалд саад болох зорилготой, улс төржсөн шийдвэр гаргалаа гэж ойлгож байгаа учраас байр сууриа илэрхийлж” байгаа гэсэн байна.
Ингээд “ҮХЦ маш хариуцлагагүй шийдвэр гаргалаа. Яагаад гэвэл Монгол Улсын төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлд Монгол Улсын төсвийн 42.7, 6 дугаар зүйлүүдийг зөрчсөн бол томилсон байгууллага нь шууд огцруулах үндэслэл болно гэж заасан байдаг. 42.7 дугаар заалт нь төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгагдаагүй арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно гэж заасан. УИХ-ын гишүүний санаачилгаар Засгийн газрын гишүүнийг огцруулах үндэслэл нь Төсвийн тухай хуулиар тодорхой зааж өгсөн байдаг. Зөвхөн УИХ-ын тухай хуулийн 7.1.12 дугаар зүйлээр шийдсэн асуудал биш. Хэрэв цэцийн дүгнэлтийг хүлээж авбал Төсвийн тухай хууль хэрэгжихгүй гэсэн үг. Төсвийн ерөнхийлөн захирагчдад УИХ хяналт тавих бололцоогүй болно” гэж мэдэгджээ.
0 Сэтгэгдэл
2015.09.11






















