Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Ерөнхий сайд Экзим банкны нэг тэрбум ам.долларын зээлийн нөхцөлийг эцэслэн шийдэх хэлэлцээр хийв
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Далянь хотод ажлын айлчлал хийж, Шинэ манлайлагчдын уулзалт - Зуны Давосын чуулга уулзалтад оролцлоо.

Энэ өдрүүдэд Ерөнхий сайд олон чухал уулзалт хийсний нэг нь Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч, гүйцэтгэх захирал ноён Клаус Швабтай хийсэн уулзалт байлаа. Хоёр талын харилцаа, 2017 онд Монгол Улсад зохион байгуулах Дэлхийн эдийн засгийн чуулганы бүсийн уулзалт, мөн Дэлхийн эдийн засгийн форумын бүрэлдэхүүнд Монгол хүмүүсийн төлөөллийг оролцуулах боломжийн талаар ярилцжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн гуравдугаар сард ноён Клаус Швабтай уулзахдаа манай улсад зохион байгуулах бүсийн уулзалтын талаар хөндсөн аж.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын Шадар сайд Юрий Петрович Трутнев, Гүржийн Ерөнхий сайд Иракли Гарибашвилитай мөн уулзсан юм. ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох асуулаар тус Шадар сайдтай санал солилцсон бөгөөд ОХУ-ын Засгийн газар бололцоотой бүхий л дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ илэрхийлжээ.
Гүржийн Ерөнхий сайд Иракли Гарибашвилитай хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан визгүй зорчих, эхний ээлжинд дипломат албан паспорттай иргэдийг визний нөхцөлөөс чөлөөлөх болон тодорхой салбарт хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр ярилцав. Мөн Энэтхэг болон Хятад улсын хөрөнгө оруулалтын зарим компани, хөрөнгө оруулагчидтай Ерөнхий сайд уулзалт хийсэн юм.
Дэлхийн эдийн засгийн форумаас шалгаруулдаг шилдэг өсөлттэй 130 компанийн нэгээр Худалдаа хөгжлийн банк шалгарчээ. “Дэлхийн эдийн засгийн форумын үйл ажиллагаанд Монгол Улсаас оролцох оролцоо буурах хандлагатай байсан ч энэ оролцоо, идэвх сэргэж байна. Манай улсын банк нэр хүнд бүхий ийм шагнал авч байгаа нь бид зөв зүг рүүгээ явж байна гэсний дохио боллоо” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сэтгүүлчидтэй уулзахдаа онцлов.
БНХАУ-д нэг тэрбум ам.доллартай тэнцэх мах, махан бүтээгдэхүүн экспортлох санал тавив
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлалын гол уулзалтын нэг нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хийсэн уулзалт байлаа. Эхний ээлжинд мега төслүүд, Тавантолгойн төсөл, төмөр замын асуудлыг аль аль тал нь хөндөж, ойрын хугацаанд гэрээ хэлцэл хийх талаар ярилцсан байна. Синопек корпорацитай сүүлийн хугацаанд нэлээн эрчимтэй ярьж байгаа хүрэн нүүрс боловсруулж хий болгон Хятад руу гаргах төслийг урагшлуулах, Шивээ-Овоод өндөр хүчдэлийн цахилгаан станц барих, түүнийг тогтмол гүйдлийн шугамаар БНХАУ- руу экспортлох асуудлууд хөндөгдсөн байна.
Мөн Эгийн голын усан цахилгаан станц, Хятадын Экзим банкны нэг тэрбум ам.долларын зээлийн нөхцөлийг эцэслэн шийдэх яриа хэлэлцээрийг хийжээ. Монголоос нэг тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний мах, махан бүтээгдэхүүн экспортлох саналыг Ерөнхий сайд тавьжээ.
Монгол Улсаас шүлхий гарч байгаагүй аймаг, бүс нутгуудаас мах авах асуудлаар хоёр талын хорио цээрийн байгууллага болон бусад байгууллага нэлээн түлхүү ажиллая гэсэн тохиролцоонд хүрч чаджээ. Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа сайд оролцож, энэ асуудлыг цаг хугацааны хувьд урагшлуулахаар Хятадын талын холбогдох хүмүүстэй ярилцжээ. Хятадын Ерөнхий сайд өөрийн орны стандарттай холбоотойгоор тэдний махны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглах, энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газар анхаарлаа хандуулж өгөөч гэж хүссэн байна. Манай улс хоёр хөршдөө мах экспортлох асуудал ажил хэрэг болох боломжтой боллоо.
Дундговьд цахилгаан станц барих төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулав
Зуны Давос чуулга уулзалтын үеэр Монголын “Бодь” групп, “Могул пауэр” компани Бөөрөлжүүтийн болон Тэвшийн говийн цахилгаан станцын хөрөнгө оруулагчтай төслийн санхүүжилтийн гэрээ хэлэлцээр байгууллаа.
Монгол Улсын “Могул пауэр”, БНХАУ-ын “Сэнко III” компаниуд Дундговь аймгийн Сайнцагаан суманд орших Тэвшийн говийн хүрэн нүүрсний ордод түшиглэсэн 600 MBт хүчин чадал бүхий цахилгаан станцыг барих төслийг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд дөрвөн жилийн хамтын ажиллагааны дүнд өнөөдөр хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээг байгууллаа. Нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтын энэ ажил удахгүй эхэлнэ гэдгийг “Могул пауэр” ХХК-ийн зөвлөх Б.Батмөнх гарын үсэг зурах ёслолын үеэр хэлсэн.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээнд Бодь групп, БНХАУ-ын Пауэр Чайна компанийн удирдлагууд гарын үсэг зурлаа. Хүрэн нүүрсний уурхайд түшиглэсэн энэхүү төсөл мөн нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтаар хийгдэх бөгөөд 31 жилийн турш хэрэгжинэ.
Монгол Улсын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад эдгээр төсөл чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд төслүүд хэрэгжсэнээр эрчим хүчний хэрэглээ найдвартай, баталгаатай болно гэж Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлж байна. Мөн Синопек корпорацитай нүүрснээс хий гаргах төсөл дээр хамтрахаар ярилцсан байна. Багануурын нүүрсний уурхай дээр түшиглэсэн нүүрснээс хий гаргах, Улаанбаатар хотын хэрэгцээг хангах, агаарын бохирдлыг бууруулах төсөлд хөрөнгө оруулах асуудлаар Хятадын хувийн хэвшлийнхэнтэй ярилцжээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Азийн эрчим хүчний төлөв байдал” хуралд оролцож, өөрийн байр суурийг илэрхийллээ. Монголчуудад уламжлалт аргаар боловсруулах нүүрсний уурхай байна. Монгол Улс жилийн 270-300 өдөрт нь нартай өөрөөр хэлбэл нарны эрчим хүчтэйн дээр нутаг дэвсгэрийн 10 хувь нь салхины эрчим хүч ашиглахад тохиромжтой. Байгалийн эдгээр боломжийг ашиглах, нүүрсээ хийжүүлэх, шингэрүүлэх технологийг нэвтрүүлэх зэрэг эрчим хүчний эх үүсвэрийн арвин баялаг нутагтай гэдгийг Ерөнхий сайд хуралдаанд оролцохдоо онцолсон юм.

0 Сэтгэгдэл