Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Д.Дорлигжав гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.09.14/ Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Монгол Улсын иргэд гадаадад суралцах, ажиллах болон бизнес, аяллын чиглэлээр харилцан зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан Хууль зүйн яам монголчууд ихээр зорчдог зарим улс орнуудтай ялтан шилжүүлэх гэрээ байгуулах чиглэлээр ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Монгол Улс нь 8 улстай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан гэрээг байгуулсан бөгөөд Монгол Улсын иргэд олноор зорчдог, оршин суудаг, Монгол Улсын нэгдэн орсон ялтан шилжүүлэх асуудлаарх олон улсын олон талт гэрээнд хамаарахгүй, хоёр талт гэрээ байгуулаагүй байсан улсуудын нэг нь Бүгд Найрамдах Энэтхэг Улс юм байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсын 5 иргэн БНЭУ-д гэмт хэрэгт холбогдсон мэдээлэл байдаг ч өнөөдрийн байдлаар Монгол Улсаас БНЭУ-д болон БНЭУ-аас Монгол Улсад ял эдэлж буй иргэн байхгүй юм байна. Гэсэн хэдий ч эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс Монголын тал 2015 оны 3 дугаар сард ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулахыг санал болгон төслөө хүргүүлжээ. Энэтхэгийн тал уг саналыг дэмжиж, ажлын шугамаар төслийг эцэслэн тохиролцсон болохыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Энэхүү гэрээний төсөл нь нийт 19 зүйлтэй бөгөөд уг гэрээгээр харилцах байгууллага, шилжүүлэх нөхцөл, шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг, ялтны зөвшөөрөл, ялтныг шилжүүлэх болон шийтгэх тогтоолыг гүйцэтгэх, ялтанд уучлал, өршөөл үзүүлэх асуудлыг зохицуулжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан