Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа. гэхдээ...
Б.ШИРНЭН

Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэн олонхи нь дэмжээд, УИХ-ын өчигдрийн чуулганаар хэлэлцэв. Чуулганд 59 гишүүн оролцсон учраас 20 болон түүнээс дээш гишүүн дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсанд тооцохоор байсан юм. Ингээд Өршөөл үзүүлэх тухай хуулийн

• Дөрөвдүгээр зүйлийн 4-1-т хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж санал хураахад 59 гишүүний 48 нь зөвшөөрч, 11 нь татгалзлаа.
• Мөн хуулийн долдугаар зүйлд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж санал хураахад гишүүдийн 49 нь зөвшөөрч, 10 гишүүн татгалзлаа.
• Ингээд Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн авч, тогтоол батлагдсан хэмээн санал хураахад гишүүдийн 49 нь зөвшөөрч, 83.1 хувийн саналаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Өршөөлийн хуульд хэсэгчлэн тавьсан хоргийг УИХ хүлээн авсан юм.

Ингэснээр авлига, албан тушаалын хэрэгтнүүд болон залилангийн хэрэг үйлдсэн этгээдүүд Өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй болж байгаа. Авлига албан тушаалтны хэргийн хувьд АТГ-т 32.4 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэг шалгагдаж байгаа нь өршөөгдөх байсан бол залилангийн хэргийн улмаас 90 гаруй тэрбум төгрөгийн хохиролтой хэрэг цагдаагийн газарт шалгагдаж байсан юм.

Байнгын хороо хойшлов

УИХ Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээж авснаар ажлын хэсэг хурал­даж, хэсэгчлэн хориг тавьсан хэсэгт өөрчлөлт оруулахаар хуралдсан юм. Ингээд Хууль зүйн байнгын хорооны хурал эхлэхэд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан ч дэмжигдсэнгүй. Ингээд нээлттэй болсон Байнгын хорооны хуралдааны үеэр Ж.Батзандан, Ц.Ням­дорж, Д.Лүндээжандан нарын гишүүд “Хориг хүлээж авах дүр үзүүлээд, зальдаж байна” гэж бухимдсан юм. Гэхдээ “Нэмэгдэхүүний байрыг соли­ход нийлбэр өөрчлөг­дөхгүй” гэдэг шиг оруулж ирсэн Өршөөлийн хуулийг Байн­гын хороо хэлэлцсэнгүй. Ингээд, Байн­гын хорооны хуралд АТГ-аас төлөөлөл оролцоогүй уч­раас хурлыг хойшлуулсан юм. 

Мөн өнгөрсөн долоо хоногийн Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр АТГ УИХ-ын гишүүн Л.Болд, Ё.Отгонбаяр нарыг шалгаж байгаа гэж хэлсэн. Тухайн үед “Шударга ёс” эвслийн бүлэг шалгагдаж байгаа албан тушаалтны нэрсийг бүгдийг нь зарлахыг шаардаж, ажлын тав хоногийн завсарлага авсан. Харин өчигдрийн Байнгын хорооны хуралдааны үеэр АТГ УИХ-д гишүүдэд шалгаж байгаа хэргийн талаарх тойм материалыг нууцлалтайгаар өгсөн юм. Чуулганы хуралдааны үеэр тэрхүү материалд Л.Болд, Ё.Отгонбаяр нарын нэрс яагаад байгаагүйг гишүүд АТГ-ынхнаас тодруулж байсан бөгөөд АТГ “Тэднийг шалгаагүй” гэж хэллээ. Тэдний хэргийг хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн шалгахаа больсон байна. Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан С.Баярыг гадаадад үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа эсэхийг тодруулахад АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж “Шалган үзээд Эрүүгийн хэрэг үүсгэх бүрэлдэхүүнгүй гэж үзсэн” хэмээн хариулсан юм.

Хууль авторгүй хоцров

Өршөөлийн хуулийг эхнээс нь дуустал хаалттай горимоор хэлэлцэн баталсан. Нууцаар санал хураасан учир хэн энэ хуулийг дэмжиж, хэн нь дэмжээгүй гээд бүх зүйл нууц хэвээр үлдэж байна. Гэвч Ерөнхийлөгч хориг тавьснаар нээлттэй горимд шилжиж 49 гишүүн хориг хүлээн авахыг дэмжлээ. Өөрөөр хэлбэл, “Шударга ёс” эвслээс бусад нь байр сууриа өөрчиллөө. Уг хуулийн төсөл Засгийн газраас өргөн барихад одоогийнх шиг маргаан дагуулахгүй, авлига, албан тушаалтны хэргүүд багтаагүй байсан гэж МАН-ын бүлгийн гишүүд удаа дараа хэлж, хаалттай хуралдааны үеийн протоколыг нээлттэй болгохыг шаардасан билээ. Гэвч МАН-ын бүлгийн зүгээс гаргаж байгаа тус санал дэмжигдэхгүй байгаа юм. Мөн тэд өөрсдөө санал хураах үеэр чуулганд суугаагүй нь ард түмний талд байж “эсрэг” кноп дараагүй гэж шүүмжлэлийг ч дагуулж байгаа билээ. Харин Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжээгүй гишүүд байр сууриа олон өнцгөөс тайлбарлаж байна. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Д.Тэрбишдагва, Ц.Цолмон нар хоригийг дэмжээгүй юм. Мөн бусад намаас Л.Болд, Д.Ганхуяг, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Ц.Оюунгэрэл нар хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Монгол Улс Өршөөлийн хууль өмнө нь гаргаж байсан. Тэгэхдээ шударга ёсны тодорхой зарчим баримталж байсан. Бидний баримталж байгаа зарчим дотор улс төрийн ашиг сонирхолтой холбогдсон асуудал орчихсон учраас хуучин зарчмаасаа гажиж эхэлж байна. Өмнө нь баримталж байсан зарчмаа баримтлах хэрэгтэй гэхээр “социализм, дээр үеийн” зэргээр хэлдэг.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Н.Ганбат: Зөвхөн Ерөнхийлөгчийн хориг тавьсан 4.1, 7 гэсэн зүйл заалтууд түдгэлзсэн. 12 салбар комисс байгуулагдаж, хоригийн асуудлыг бүрэн шийдсэний дараа ажилллаж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэхэд 150-180 сая төгрөг хэрэгтэй байгааг Засгийн газарт уламжилсан. Гурав хүртэлх насны хүүхэдтэй, жирэмсэн, хөхүүл, ял нь хойшилсон зэрэг хүмүүс өршөөгдөж хууль хэрэгжиж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: АТГ УИХ-аас Өршөөлийн хууль батлагдсаны дараа хэвлэлийн хурал хийж, “Өршөөлийн хууль гарснаар тэдэн мянган “мангас” чөлөөлөгдөх гээд байна” гэсэн мэдэгдэл хийсэн. Хууль, хяналтын байгууллагууд хууль хэрэгжүүлэхээс татгалзаж, хуульд нөлөөлдөг байсныг сайн мэдэхгүй юм. Прокурорын мөрдөнг АТГ-т хуулийг ганцхан өдрийн дотор батлуулж байсан. Дараа нь хууль батлагдсанаар АТГ-ын атганд шударга ёсоо тэр чигээр нь өгчихсөн юм байна гэж мэдээд УИХ-ын зарим гишүүн хуулийн төсөл санаачилсан. Гэтэл хууль санаачлагчид ТЕГ хэрэг үүсгээд, хууль хэлэлцэж болохгүй гэдэг шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд гаргаж байсан.
УИХ-ын гишүүн, З.Баянсэлэнгэ: Хууль тогтоох байгууллагын дээр гараад суучихсан байгууллагуудыг байранд нь тавих ёстой.  Хэлмэгдүүлэлт улс эх орны хөгжилд саад болж, улс орныг гацаадаг. Ийм байгаа цагт зөв шийдвэр гарахгүй. Ерөнхийлөгч өөрөө улсад хохирол учруулсан хүнийг өршөөсөн болохоор зөв, УИХ хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлж Өршөөлийн хууль гаргахаар буруу болчихлоо. Тодорхой заалтыг хасвал хориг тавихгүй, хасахгүй бол хориг тавина гэх мэтээр эрхэлсэн байж болохгүй.

УИХ-ын гишүүн Г.Уянга: УИХ-аас олонхиороо баталж гаргасан алдаатай шийдвэрүүдийг залруулах бололцоо байдаг нь сайн хэрэг. Ерөнхийлөгч УИХ-ын алдаатай шийдвэрийг залруулах үйлдэл хийсэнд нь талархаж байгаа. Төрийн эрх барьж байгаа субъектууд бие биеийнхээ гаргаж байгаа алдаатай шийдвэрүүдийг засч залруулж явах нь ардчиллын чухал зарчим юм.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч гурвын энэ зунжин хийсэн ажлын үр дүн Өршөөлийн хуулийн үр дүнгээр харагдаж байна. Баахан хэрүүл, талцал, хэрүүл, бухимдал, хүлээлт л байлаа. УИХ-д нэг хэсэг авлигач суугаад байгаа юм шиг, нөгөө хэсэг нь тэднийг илчлээд байгаа юм шиг л зүйл болж байна. Ийм том асуудал дээр эхнээсээ санал бодлоо нэгтгээд л оруулж ирэх байсан юм. Ер нь цаашдаа, Өршөөлийн хуулийг тайван хэлэлцээд явах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн, МАН-ын дарга М.Энхболд: Өршөөлийн хууль өргөн барьсан Засгийн газрын гишүүн нь өөрийнхөө хуулийг танихаа больсон. Зургаан сайд, Өршөөлийн хууль гэсэн цаагуураа учир холбогдолтой хоёр зүйлийг ээлжит бус чуулганаар ярьсан. Уршиг нь АТГ гэж сүүлийн 10 жил ярьсан зүйлээ хийх ажилгүй шахуу болгох хуулийг хүчээр баталсан. Олон улсад нэр хүнд уналаа.
Ингээд 40 хоногийн дараа өөрсдийнхөө хийсэн зүйлийг засах гээд л явж байна. 
0 Сэтгэгдэл
enhbayriigl darah gesen manan bvlgiin jvjig bn shvv dee. uursduu bvh heregee sugalaad av chihsan zarim di ogt huuli vilchlehgvi iim zavharsan yum gej yu baihav dee.
Хамгийн их уншсан