Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Оросын цэргийн 15 автобус бүхий цуваа Сирид очлоо

Оросын цэргүүдийг суулгасан 15 автобус бүхий цуваа сирийн зэвсэгт хүчнийхнээр хамгаалуулан Сирийн Хама хотод хүрэлцэн ирлээ гэж  нүдээр үзсэн хүмүүс мэдээлсэн байна. Оросын 300 орчим цэрэг бүхий нэгтгэл одоо Хама хотын захиргааны байшингийн дэргэд байрлажээ. Энэ бүс нутагт Сирийн арми 47 бригад байрлуулаад байгаа юм.
Нутгийн иргэдийн  мэдээлснээр бол нутгийн төв хэсэгт байрладаг энэ Хама хотод БТР-80 хуягт техник, шуурган галын БМ-21 пуужинт систем, өөрөө явагч 2С1 их буу зэрэг их хэмжээний  зэвсэгтэй Сирийн зэвсэгт хүчний ангиуд байгаа юм байна.
 Энэ цэргийн баазад команд удирдлагын машинууд, холбооны техникүүд ирсний дараа   БТР-80 хуягтуудыг оросын цэргийн хээрийн хувцастай дайчид дагалдаж ирсэн гэнэ.
Орон нутгийн сэтгүүлчид бас оросын цэргийн зөөврийн  Р-166-0,5 радиостанц Сирид үзэгдэх болсныг тэмдэглэжээ.
Хама хотын орчимд босогид болон Лива Аль-Ислам, Жабхат ан-Нусра байгууллагын дайчид идэвхтэй ажиллаж сирийн засгийн газрын цэргийн байрлал руу дайрах, аажмаар Латакийн зүг давшихаар бэлтгэж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Башар Асадыг дэмжээд байх даа яахав дээ, Путин......
Хөөрхийдөө, солиот Путинээс болж жирийн цэрэг эрс л амиа өгөх юм даа.
naad japan chin uvuug chin buudaj j l bsan bxdaa xexexe
одоо оросуудын үхэх ээлж ирсийн биздээ их гүрний хэнээрхэлээ гэж үнэндээ хажууд нь Япон том гүрэн шүүдээ
Хамгийн их уншсан