Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Малайзын “1MDB” компанийг шалгаж эхэлжээ
Малайзын “1MDB” төрийн өмчит компанийн мөнгө угаасан хэргийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо шалгаж эхэлсэн тухай “Wall Street” сэтгүүлд мэдээлжээ. Малайзын “1MDB” төрийн өмчийн компани Ерөнхий сайд Нажиб Разакийн хувийн данс руу 700 орчим сая ам.доллар шилжүүлсэн гэх мэдээлэл шуугиан тариад буй юм.

“1MDB” төрийн өмчийн компанийн удирдах зөвлөлийг Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак даргалдаг аж. Энэ хэрэгтэй холбоотой Малайзын эрх барих намын экс гишүүнийг АНУ руу зорчих гэж байхад нь  баривчилсан гэнэ.  Тэрээр “1MDB” компанийн мөнгө угаасан хэрэгт АНУ-ын мөрдөн шалгах албаныхныг анхааралдаа авч, шалгуулахаар гомдол гаргахаар төлөвлөсөн байжээ. “1MDB” компани нь санхүүгийн буруу захиран зарцуулалтын улмаас 11 тэрбум ам.долларын өрөнд орчихоод байгаа бөгөөд Швейцарь дахь “1MDB” компанийн сангийн мөнгөнд  шалгалт хийж эхэлжээ. Мөн тус компанитай холбоотой гомдлын дагуу Хонконгийн албаныхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан