Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө
Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Төлөвлөснөө дуусгаагүй ээлжит бус
Оюунгэрэл одоо болио
өршөөөлийн хууль эсэргүцэгчдийн шорондхий
lkfmbs
Л.НОМИН
Зургаан сайд томилж, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх ээлжит бус чуулган өнгөрсөн баасан гарагт өндөрлөлөө. Төлөвлөсөн ажлаа бүрэн дуусгаагүй ээлжит бус чуулганыг нээсэн УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хаалтаа мөн хийсэн юм. Тэрээр "2015 оны есдүгээр сарын 7-ны өдөр нээсэн УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал болон Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолыг баталж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдлээ.
Мөн хууль, УИХ-ын бусад шийдвэрт Ерөнхийлөгч чуулганы чөлөөт цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол батална гэж УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу УИХ Ерөнхийлөгчийн хоригийг 2015 оны есдүгээр сарын 15-ны өдөр хэлэлцэн хүлээн авч, тогтоол гарган шийдвэрлэлээ.
Ингэснээр Өршөөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 болон 7 дугаар зүйл уг хуулиас хасагдан хүчин төгөлдөр Өршөөлийн тухай хуулийн дагуу өршөөл үзүүлэх ажиллагааг Өршөөл үзүүлэх комисс эрхлэн гүйцэтгэх болно” гэлээ.
Сайдад нэр дэвшүүлсэн зургаан хүн УИХ-ын гишүүн байсан нь багагүй шүүмжлэл сонссон. Намын бүлгүүд нэр дэвшигчдийг дэмжсэн ч чуулганы хуралдаанаар захиасаа дайж байхад зарим нь дэмжихгүйгээ илэрхийлсэн. Тухайлбал, МАН-ынхан зургаан сайдыг нь хууль зөрчин чөлөөлж, сайд нөхөн томилуулж байна. Ерөнхийлөгч “давхар дээл” дэмжихгүй гэсээр байтал үл тоон хэлэлцэж байгааг гэж эсэргүүцсэн ч эцсийн мөчид “тийм” гэсэн товчлуур дарж санал өгсөн. АН-ынхан ерөнхийдөө нэгдсэн байр суурьтай байсан ч ганц хоёр гишүүнээс бусад нь томилгоог дэмжив. “Шударга ёс” эвслийн бүлэг анхнаасаа нэр дэвшигчдээ тодруулах гэж багагүй цаг хугацаа зарцуулсан. Санал хураахад ч гэсэн бүлгийнхээ нэр дэвшигчийг дэмжихгүй байр сууриа илэрхийлсэн хоёр нь сайд болоогүй үлдсэн гишүүд байлаа. Томилгоо хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Эвслийн бүлгээс Уянга, Баасанхүү хоёроос бусад нь сайд боллоо” гэв. Шүүмжлэл цөөнгүй гарсан ч улс орны эдийн засаг, өнөөгийн нөхцөл байдлыг харгалзаж сайд нарыг нөхөн томилоход удааж гацаалгүй шийдсэн юм.
Харин Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхэд багагүй асуудал гарав. Хориг хэлэлцэх үеэр Авлигатай тэмцэх газрын тоо баримт зөрүүтэй, мэдээлэл дутуу, өршөөлд хамрагдах хүмүүсийн нэр, мэдээлэл тодорхойгүй зэргийг цөөнгүй гишүүн шүүмжилсэн. Хуульзүйн байнгын хороонд мэдээлэхдээ УИХ-ын хоёр гишүүнийг АТГ шалгаж байгаа гэсэн боловч чуулганы хуралдаанд оруулж ирэхдээ нэг болсон байлаа. Гэхдээ УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Л.Болд нарыг шалгаж байгаа гэдэг мэдээллийг АТГ-ынхан няцааж буйгаа энэ үеэр албан ёсоор мэдэгдсэн юм. Зарим гишүүн хуульд хориг тавьж байгаа мэт дүр үзүүлээд заалтуудыг буцаагаад оруулж ирэх нь гэж хардаж байгаа. Өршөөлийн хуульд хориг тавихыг эсэргүүцэгчид “Шударга ёс” эвслийн таван гишүүнээс гадна УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нар цөөнх болсон.
Өршөөлийн хуульд хориг тавигдсан учир хуульд өөрчлөлт оруулах ёстой. Гэвч Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар оруулахаар хэлэлцсэн өөрчлөлтөд гишүүд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж эхэлсэн. Ажлын хэсгээс оруулсан санал нь хоригоор үйлчлэхээ больсон хэсгийг дахин орууллаа гэж тайлбарлав. Санал зөрөлдсөн учраас ээлжит бус чуулганы хугацаанд нэмэлт, өөрчлөлтийг батлуулж амжихаа больсон тул намрын ээлжит чуулганд шилжүүллээ.
Энэ хугацаанд Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой тохиож, Хүндэтгэлийн чуулган хуралдуулсан. Хүндэтгэлийн чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нар үг хэлсэн билээ. Тэд хэлсэн үгэндээ олон сонирхолтой тоо баримт дурдаж байсан. Жишээлбэл, 1990-2012 оны хооронд 326 хүн, давхардсан тоогоор 534 хүн гишүүнээр сонгогдон ажилласны дотор долоон удаа сонгогдсон гишүүн хоёр, зургаан удаа сонгогдсон гишүүн хоёр, таван удаа сонгогдсон гишүүн дөрөв, дөрвөн удаа сонгогдсон гишүүн 14, гурван удаа сонгогдсон гишүүн 30, хоёр удаа сонгогдсон гишүүн 68, нэг удаа сонгогдсон гишүүн 206 байгаа аж.
Ээлжит бус чуулганыг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж зарласан нь хууль бус үйлдэл хэмээн МАН-ын бүлгийнхэн мэдэгдсэнийг АН-ын бүлэг үгүйсгэсэн. УИХ-ын дарга З.Энхболд АНУ-д олон улсын хуралд оролцохоор явахдаа УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид захирамж гаргаж ээлжит бус чуулган зарлах эрхийг өгсөн хэмээн АН-ынхан тайлбарласан. Хууль бус гэж мэдэгдсэн ч МАН-ын бүлэг Байнгын хороод, УИХ-ын чуулганы хуралдаануудад оролцож, байр сууриа илэрхийлэн, шийдвэр гаргахад оролцсон. УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдахаас найм хоногийн өмнө ээлжит бус чуулган хаалтаа хийж, хэлэлцэж амжаагүй асуудлаа шилжүүллээ.
Зургаан сайд томилж, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх ээлжит бус чуулган өнгөрсөн баасан гарагт өндөрлөлөө. Төлөвлөсөн ажлаа бүрэн дуусгаагүй ээлжит бус чуулганыг нээсэн УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хаалтаа мөн хийсэн юм. Тэрээр "2015 оны есдүгээр сарын 7-ны өдөр нээсэн УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал болон Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолыг баталж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдлээ. Мөн хууль, УИХ-ын бусад шийдвэрт Ерөнхийлөгч чуулганы чөлөөт цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол батална гэж УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу УИХ Ерөнхийлөгчийн хоригийг 2015 оны есдүгээр сарын 15-ны өдөр хэлэлцэн хүлээн авч, тогтоол гарган шийдвэрлэлээ.
Ингэснээр Өршөөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 болон 7 дугаар зүйл уг хуулиас хасагдан хүчин төгөлдөр Өршөөлийн тухай хуулийн дагуу өршөөл үзүүлэх ажиллагааг Өршөөл үзүүлэх комисс эрхлэн гүйцэтгэх болно” гэлээ.
Сайдад нэр дэвшүүлсэн зургаан хүн УИХ-ын гишүүн байсан нь багагүй шүүмжлэл сонссон. Намын бүлгүүд нэр дэвшигчдийг дэмжсэн ч чуулганы хуралдаанаар захиасаа дайж байхад зарим нь дэмжихгүйгээ илэрхийлсэн. Тухайлбал, МАН-ынхан зургаан сайдыг нь хууль зөрчин чөлөөлж, сайд нөхөн томилуулж байна. Ерөнхийлөгч “давхар дээл” дэмжихгүй гэсээр байтал үл тоон хэлэлцэж байгааг гэж эсэргүүцсэн ч эцсийн мөчид “тийм” гэсэн товчлуур дарж санал өгсөн. АН-ынхан ерөнхийдөө нэгдсэн байр суурьтай байсан ч ганц хоёр гишүүнээс бусад нь томилгоог дэмжив. “Шударга ёс” эвслийн бүлэг анхнаасаа нэр дэвшигчдээ тодруулах гэж багагүй цаг хугацаа зарцуулсан. Санал хураахад ч гэсэн бүлгийнхээ нэр дэвшигчийг дэмжихгүй байр сууриа илэрхийлсэн хоёр нь сайд болоогүй үлдсэн гишүүд байлаа. Томилгоо хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Эвслийн бүлгээс Уянга, Баасанхүү хоёроос бусад нь сайд боллоо” гэв. Шүүмжлэл цөөнгүй гарсан ч улс орны эдийн засаг, өнөөгийн нөхцөл байдлыг харгалзаж сайд нарыг нөхөн томилоход удааж гацаалгүй шийдсэн юм.
Харин Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхэд багагүй асуудал гарав. Хориг хэлэлцэх үеэр Авлигатай тэмцэх газрын тоо баримт зөрүүтэй, мэдээлэл дутуу, өршөөлд хамрагдах хүмүүсийн нэр, мэдээлэл тодорхойгүй зэргийг цөөнгүй гишүүн шүүмжилсэн. Хуульзүйн байнгын хороонд мэдээлэхдээ УИХ-ын хоёр гишүүнийг АТГ шалгаж байгаа гэсэн боловч чуулганы хуралдаанд оруулж ирэхдээ нэг болсон байлаа. Гэхдээ УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Л.Болд нарыг шалгаж байгаа гэдэг мэдээллийг АТГ-ынхан няцааж буйгаа энэ үеэр албан ёсоор мэдэгдсэн юм. Зарим гишүүн хуульд хориг тавьж байгаа мэт дүр үзүүлээд заалтуудыг буцаагаад оруулж ирэх нь гэж хардаж байгаа. Өршөөлийн хуульд хориг тавихыг эсэргүүцэгчид “Шударга ёс” эвслийн таван гишүүнээс гадна УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нар цөөнх болсон.
Өршөөлийн хуульд хориг тавигдсан учир хуульд өөрчлөлт оруулах ёстой. Гэвч Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар оруулахаар хэлэлцсэн өөрчлөлтөд гишүүд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж эхэлсэн. Ажлын хэсгээс оруулсан санал нь хоригоор үйлчлэхээ больсон хэсгийг дахин орууллаа гэж тайлбарлав. Санал зөрөлдсөн учраас ээлжит бус чуулганы хугацаанд нэмэлт, өөрчлөлтийг батлуулж амжихаа больсон тул намрын ээлжит чуулганд шилжүүллээ.
Энэ хугацаанд Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой тохиож, Хүндэтгэлийн чуулган хуралдуулсан. Хүндэтгэлийн чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нар үг хэлсэн билээ. Тэд хэлсэн үгэндээ олон сонирхолтой тоо баримт дурдаж байсан. Жишээлбэл, 1990-2012 оны хооронд 326 хүн, давхардсан тоогоор 534 хүн гишүүнээр сонгогдон ажилласны дотор долоон удаа сонгогдсон гишүүн хоёр, зургаан удаа сонгогдсон гишүүн хоёр, таван удаа сонгогдсон гишүүн дөрөв, дөрвөн удаа сонгогдсон гишүүн 14, гурван удаа сонгогдсон гишүүн 30, хоёр удаа сонгогдсон гишүүн 68, нэг удаа сонгогдсон гишүүн 206 байгаа аж.
Ээлжит бус чуулганыг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж зарласан нь хууль бус үйлдэл хэмээн МАН-ын бүлгийнхэн мэдэгдсэнийг АН-ын бүлэг үгүйсгэсэн. УИХ-ын дарга З.Энхболд АНУ-д олон улсын хуралд оролцохоор явахдаа УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид захирамж гаргаж ээлжит бус чуулган зарлах эрхийг өгсөн хэмээн АН-ынхан тайлбарласан. Хууль бус гэж мэдэгдсэн ч МАН-ын бүлэг Байнгын хороод, УИХ-ын чуулганы хуралдаануудад оролцож, байр сууриа илэрхийлэн, шийдвэр гаргахад оролцсон. УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдахаас найм хоногийн өмнө ээлжит бус чуулган хаалтаа хийж, хэлэлцэж амжаагүй асуудлаа шилжүүллээ.
0 Сэтгэгдэл
2015.09.21
2015.09.21
2015.09.21























