Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар энэ сарын 20-23-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна.

УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-д хийх айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны  Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой албан ёсны хэлэлцээ хийж, Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкинтай уулзалт хийнэ. Мөн ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Монголтой харилцах бүлгийн дарга С.М.Миронов УИХ-ын даргад бараалхана.

Айлчлалын үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Чингис Лэнд Девелопмент” групп, ОХУ-ын “Дальстроймеханизация” ХК-ийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцохын зэрэгцээ Александрийн цэцэрлэгт хүрээлэн дэх Нэр нь үл мэдэгдэх дайчны хөшөөнд цэцэг өргөнө.

УИХ-ын дарга 09 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд  Свердловск мужид айлчилна. Свердловск мужид хийх айлчлалын үеэр УИХ-ын даргад тус мужийн Хууль Тогтоох Хурлын дарга Л.В.Бабушкина, Свердловск мужийн амбан захирагч Е.В.Куйвашев, Свердловск мужийн Засгийн газрын дарга Д.В.Паслер, Гадаад эдийн засаг, гадаад харилцааны сайд А.О.Соболев нар бараалхана.

УИХ-ын дарга З.Энхболд Уралын турбины үйлдвэртэй танилцаж, Екатеринбургийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимд зочилно. Мөн тэрээр өөрийн төгссөн сургууль болох ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Б.Н.Ельцины нэрэмжит Уралын Улсын Их Сургуульд /Уралын Политехникийн дээд сургууль/ зочлох юм.

УИХ-ын даргын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, С.Одонтуяа, Г.Уянга, Б.Чойжилсүрэн, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх, Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, ХМОНХХ-ийн дарга О.Батханд нар орсон байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан