Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны захирлуудын зөвлөлийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны захирлуудын зөвлөлийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэх талаар ярилцлаа.

ЕСБХБ 2001 оноос манай улстай техникийн хамтын ажиллагаагаа эхлүүлж, 2014 оны байдлаар 2,6 сая еврогийн 17 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байна. Тус банк Улаанбаатарт суурин төлөөлөгчийн газраа 2006 онд нээснээс хойш идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.

Манай улсын хувийн хэвшлийн олон салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, санхүүжилт олгосонд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.

Тус банкны Ерөнхийлөгч Сэр Сума энэ оны гуравдугаар сард манай улсад хийсэн ажлын айлчлалынхаа үеэр Засгийн газартай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, Засгийн газрын бүтээн байгуулалт, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсын дэд бүтцийн салбар, тухайлбал төмөр зам, эрчим хүчний томоохон төслүүдийн санхүүжилтэд тус банкийг оролцуулах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд Европ Азийг холбосон дэд бүтэц бий болгохоор ажиллаж байна. Энэ салбарт бизнесийн өргөн боломж байгааг тэмдэглэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан