Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хүртэл хувиар бууруулж магадгүй
Л.НОМИН

Долоо хоног бүр болдог “Шийдлийн цаг” уулзалтаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сангийн сайд Б.Болортой уулзжээ.  
2015 оны эхний найман сарын байдлаар улсын төсөв 600 орчим тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Оны эцэст 900-гаас нэг их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоог Сангийн яам гаргажээ. Үүнтэй холбоотойгоор 2015 оны төсвийн тодотголыг 2016 оны төсөв батлахаас өмнө зайлшгүй хийх шаардлагатай. УИХ-ын намрын чуулган эхлэхэд хамгийн түрүүнд хэлэлцүүлэх чиглэлийг Сангийн яам барьж ажиллаж байна гэсэн мэдээл­лийг Ерөнхий сайдад “Шийд­лийн цаг” уулзалтын эхэнд Сангийн сайд Б.Болор өглөө.

Энэ оны нэгдүгээр сард төсөвт тодотгол хийсэн. Төсвөө батлах болон тодотгохдоо төсвийн зардал дээр нэлээд ажилласан. Харамсалтай нь, оны эхэнд тооцоолж байснаас эдийн засгийн нөхцөл амаргүй, хүнд байлаа. Түүхий эдийн үнийн бууралт гол нөлөөллийг үзүүллээ. Түүхий эдийн үнэ өндөр байсан 2009-2012 онд манай улсын төсөв огцом тэлсэн. Энэ оны төсвийг нэлээд танаж баталсан боловч дахин хумих шаардлага гарч байгааг Сангийн сайд хэллээ.
Засгийн газар хуульд заасанчлан аравдугаар сарын 1-нд 2016 оны төсвөө өргөн барих ёстой. Төсөв, эдийн засгийн нөхцөл хүнд байгаа ч  зөв зохицуулалт хийж, орлого нэмэх ямар боломж байгааг судалж ажиллах шаардлага тулгарсан.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Зэс, алт, нүүрсэн дээр бид алдаж байгаа ч шатахууны үнэ буурч байна. Тодорхой, багахан хугацаанд шатахууны үнийг буулгах уу, төсвийн орлогоо нэмэгдүүлэх үү гэсэн хоёр сонголт бидэнд байна. Төсвийн тодотгол оруулж ирэх үед шатахуун дээр онцгой болон бусад татварыг нэмж төсөвт орлого бүрдүүлэх чиглэлээр ажиллах нь зөв гэж үзэж байна. Шатахууны үнийн түр зуурын бууралтын оронд хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр, тэтгэмжээ тавьж өгөх нь бидний үүрэг, хариуцлага. Энэ чиглэлд ажиллах нь зүйтэй” гэлээ.

Мөн өөр орлого олох, хөтөлбөрүүд, төрийн өмчийг худалдаж борлуулах чиглэлээр орлогын эх үүсвэр бүрдүүлэх ямар боломж байгааг судлан татварын уян хатан бодлого, зохицуулалтуудыг хийх хэрэгтэй. Өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй үед төр, хувийн хэвшил хамтарч ажиллах шаардлагатай гэж Ерөнхий сайд хэлэв.

Урсгал зардлын хувьд тэвчиж болох дээд хязгаарыг барьж ажиллах цаг болсон. Ерөнхий сайд гадаад, дотоод томилолт, сургалт, хурал зөвлөлгөөн, эд хогшил худалдаж авах зэрэг тэвчиж болох бүх зардлаа царцаах, төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтнуудын энэ оны сүүлийн гурван сарын цалинг 30 хүртэл хувиар бууруулах санал гаргаж, холбогдох судалгааг ойрын үед хийж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. Ингэхдээ иргэд, татвар төлөгчдийн  халаас руу орохгүйгээр зохицуулалт хийж, цалин, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийг бууруулахгүй бай­хыг хатуу анхааруулсан юм.
2015 онд цалин нэмэхээр төлөвлөсөн ч ирэх жилийн төсөвт шилжүүлэхээс аргагүй байгаа. Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо таатай хүлээж авахгүй байх. Гэхдээ цалин буулгахгүйгээр асуудлаа шийдэх гарц хайж байхад цалин нэмэх тухай асуудал байж таарахгүй. Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоотой гурван талт хэлэлцээр хий­хийг Хөдөлмөрийн сайд Г.Баяр­сайханд үүрэг болгож, нөхцөл байдлаа зөв танилцуулж, харилцан ойлголцох учиртайг анхаарууллаа.

Нийгмийн халамжийг зорилтот бүлэгт нь хүргэхэд бодлогын өөрчлөлт хийх ёстойг 2016 оны төсөвт анхаарч ажиллах шаардлагатай.
Төрийн гэлтгүй хувийн хэвшлийнхэн 13 дахь сарын шагналт цалингаас татгалзахад буруудах зүйлгүй. Орлого буурсан энэ тохиолдолд бүсээ чангалах, зардал мөнгөө хэмнэхэд төр, хувийн хэвшил гэж ялгалгүй хаа хаанаа санаачилгатай ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхаарууллаа.

Харин Сангийн сайд тат­варын зохицуулалт, орло­го нэмэх боломжийг бий бол­гохын төлөө Сангийн яам бүхий л бололцоогоо дайчил­на. Иргэд, татвар төлөгчдийн халаас руу орохгүйгээр Ерөн­хий сайдын өгсөн үүрэг даал­гаврыг 2015 оны төсвийн то­дот­гол, 2016 оны төсөвт тусгаж ажиллахаа илэрхийлсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан