Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Интерполтой хамтран ажиллана
Хятадын коммунист намын Сахилгын хяналтын төв хорооны дэд дарга Жао Хонгзу Франц Улсад хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын Хууль зүйн сайд нарын албаны хүнтэй уулзалт хийлээ хэмээн “Синхуа” агентлаг мэдээлжээ.

 Мөн БНХАУ-ын төрийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж буйгаар тус улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд олон улсын оролцоог нэмэгдүүлэх, хууль бус хөрөнгө болон авлигын хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг буцаан авах зэрэг асуудлаар Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзалт зохион байгуулсан байна.  Хятадын дарга Ши Жинпин 2012 оны сүүлээр албан тушаалд очсоноос хойшхи хугацаанд авлигатай тэмцэх томоохон кампанит ажиллагаа эхлүүлээд байгаа ч Хятадын авлигач албан тушаалтнуудын хамгийн ихээр амьдарч буй хоёр улс болох АНУ, Канад улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулаагүй нь хилийн чанадаас авлигач албан тушаалтнууд болон түүний хөрөнгийг буцаан авахад ихээхэн саад учирч байна. Учир нь, барууны улс орнууд Хятадын шүүхийн систем дэх шударга бус байдалд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг бөгөөд мөн авлигын сэжигтнийг эрүүдэн шүүх, цаазаар авах ял тулгах явдал түгээмэл байна гэж хүний эрхийн байгууллагууд үздэг.

Энэ оны эхээр Хятадын Засгийн газраас авлигач албан тушаалтнуудыг буцаан авахын тулд “Operation SkyNet” хэмээх санаачилгыг бий болгоод байгаа бөгөөд үүний хүрээнд авлигын хэрэгт сэжиглэгдэн хилийн чанадад амьдарч буй 100 сэжигтний нэрсийн жагсаалтыг ил болгосон билээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар дээрх жагсаалтад бүртгэлтэй хүмүүсээс зөвхөн Бээжинтэй нягт хамтын ажиллагаатай байдаг улс орнуудаас 10 гаруй хүнийг л шилжүүлэн авсан ажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан