Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Цукерберг дүрвэгсдийн хуаранг интернэтээр хангахад тусална

"Facebook” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч  Марк Цукерберг дүрвэгсдийн хуаранг интернэтээр хангахад НҮБ-д тусална гэж “мэдэгдсэн тухай “The New York Times” сонинд мэдээлжээ.

Хүний эрхийг хамгаалахад интернэт зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа Цукерберг онцлон дурджээ.

“Харилцаа холбоо нь дүрвэгсдэд илүүтэй дэмжлэг авахад, гэр бүлтэйгээ холбоо тогтооход тусална” гэж тэрбээр НҮБ-ын тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Нью-Йорк хотноо бямба гарагт зохион байгуулсан хувийн салбарынхны форумын үеэр мэдэгдсэн байна.

Дүрвэгсдийг чухам хэдийд интернэтээр хангахаа “Facebook”-ийн ерөнхий захирал дурдаагүй байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан