Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Израилийн цэргүүд сэтгүүлч рүү халджээ

Израилийн армийн цэргүүд сэтгүүлчид рүү халдсан хэрэг гарсан байна. Израилийн хамгаалалтын хүчин нэртэй цэргүүд сурвалжлага хийж байсан сэтгүүлчид рүү халдаж, галт зэвсэгээр сануулах буудлага хийсэн үйл явдал Уэст Банк бүс нутагт болжээ. Тэднийг хориотой бүсэд байгааг сануулж, шаардлагатай тохиолдолд буудна гэж сүрдүүлсэн байна. Уг нь Франц улсын сэтгүүлчид нөхцөл байдлыг бодитоогоор мэдэллэхийн үүднээс дээрх нутагт ажиллаж байсан боловч ийнхүү тэднийг Израилийн цэргүүд хүч хэрэглэн тараасан талаар Ройтерс агентлаг мэдээллээ. Цэргийн хүчнээс сэтгүүлчийн биед халдаад зогсохгүй камертай зураглаачийг цохин гэмтэл учруулсан байна. Палестин улсын хэвлэлийн агентлагийн сэтгүүлчид болох хоёр хүнийг ийнхүү Израилийн цэргүүд хааж, хүч хэрэглэсэн үйл явдал дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхааралд орж, олон сая сэтгүүлчийн дургуйцлийг хүргээд амжсан аж. Андреа Бернарди нэртэй сэтгүүлч цагдаагийнхан болон өөрийн агентлагт ярилцлага өгч түүний эрх зөрчигдөж, эвдэрсэн камерийг нэхэмжлэх зарга үүсгэнэ гэдгээ хэлсэн ч Израилийн армийнхан хариу тайлбар хийгээгүй чимээгүй байсаар байгаа юм. Бернарди нь Францийн агентлагт ажилладаг хэдий ч тэрээр Итали улсын иргэншилтэй нэгэн байна. Хэргийн Израилийн цагдаагийн алба болон армийн цэргийн шүүхийнхэн мөрдөж, хяналт тавьж ажиллаж байгаа талаар Ройтерс агентлаг мэдээллээ. Хамгийн гол нь сэтгүүлчийн нүүрэнд цэргүүд гар буу тулган сүрдүүлсэн нь гэрчийн гар утсан дээр бичигдэж чаджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан