Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна
Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ
Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Афганистан улсын зэвсэгт хүчин чухал хотоо эргүүлэн авлаа
Афганистаны батлан хамгаалах хүчний явган цэргүүд ойрын өдрүүдэд маш хүнд тулаанд орсоор байгаа. Тэд өчигдөр Кундуз хотыг эргүүлэн талибанчуудаас авсан талаар мэдэгдсэн. Бие даах чадвартай болох хүртэл АНУ-ын тусламжтайгаар тэд талибуудын эсрэг тулалдсаар байгаа юм. Нутгийн хойд хэсэгт байрлах тосгоныг эзэлснээс гадна давшилтаа урагшаа явуулсаар байгаа аж. Кабул болон стратегийн чухал хотуудыг эзлэх ажиллагаа амжилттай үргэлжилж байгааг тус улсын армийнхан урамтай байгаа талаар өгүүлсэн. Хамгийн гол нь талибанууд лалын дайчидтай нэгдэхээр өөр газар тулалдаж байгаа гэсэн мэдээлэл тархаад байгаа юм. Тиймээс Афганистаны дайчдад таатай боломж нээгдэж байгаа гэдгийг албаныхан онцолжээ. АНУ-ын цэрэг армийнхан Афганистан улсад өөрсдийн цэргүүдийн тоог багасгаж, гаргах талаар яриа өрнөж байсан ч удалгүй эсрэгээрээ цэрэг армийн хүчийг нэмэгдүүлэх шийдвэр Барак Обама гаргасан.
0 Сэтгэгдэл
























