Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Нобелийн шагналын эздийг энэ долоо хоногт тодруулна
Өнөөдрөөс Нобелийн шагналын эздийг тодруулах долоо хоног эхэлж байна.
Физиологи болон анагаах ухааны 2015 оны Нобелийн шагналын эздийг өнөөдөр, физикийн салбарын шагналтнуудыг маргааш, химийн салбарын шагналтнуудыг лхагва гарагт, энх тайвны шагналтнуудыг баасан гарагт тус тус тодруулна.

Эдийн засгийн салбарын шагналын эздийг 10 дугаар сарын 12-нд тодруулах ажээ.
Утга зохиолын салбарын Нобелийн шагналтнуудыг хэзээ зарлах нь тодорхойгүй байгаа ч  ихэвчлэн пүрэв гарагт тодруулдаг билээ.

Хүн төрөлхтөний хөгжлийн түүхэнд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэхээр Шведийн тэсрэх бодис зохион бүтээсэн эрдэмтэн Альфред Нобель энэ нэр хүндтэй шагналыг бий болгосон юм. Нобелийн шагналын эздийг хамгийн анх 1901 онд тодруулж байжээ.

Орон нутгийн цагаар өнөөдрийн 11:30 цагт Стокгольм хотод байрлах Нобелийн Ассамблей физиологи болон анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртэх эрдэмтдийг зарлана.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан