Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Анагаах ухаан, физиологийн салбарын Нобелийн шагналд 327 эрдэмтэн нэр дэвшжээ
Энэ жилийн анагаах ухаан, физиологийн салбарын Нобелийн шагналыг Америкийн шимэгч хорхой судлаач Уильям Кемпбелл, Японы микробиологич Сатоси Омура нар хүртэхээр боллоо. Шагналыг мөн Хятадын уламжлалт анагаах ухааны эмч Юю Ту хуваалцана.

Шимэгчээс үүдэлтэй хүний өвчнийг эмчлэх шинэ арга боловсруулсных нь төлөө эрдэмтдэд энэ нэр хүндтэй шагналыг олгохоор болсон байна. Сатоси Омура хамгийн ирээдүйтэй биологийн идэвхт бүрэлдэхүүн хэсгүүдийг сонгон, нянгийн шинэ стрептомицетуудыг Японы хөрсөнд хайжээ. Харин шимэгч судлаач Уильям Кемпбелл Омаругийн ургуулсан нянгуудыг судалж, тэдгээрийн нэг нь /Streptomyces avermitilis/ хүн, малын шимэгч хорхойн эсрэг маш үр дүнтэй болохыг тогтоожээ. Эрдэмтэд эдгээр бичил биетийн биологийн идэвхт бодисын үндсэн дээр авермектин эмийг гарган авсан байна. Улмаар илүү үр дүнтэй ивермектинийг гарган авчээ. Эдгээр эмийн ачаар хоёр хүнд өвчин болох шимэгч филяри гэдэг өт хүний нүдний ухархайд нэвтрэн амьдарч эцэст нь сохор болгодог онхоцеркоз болон шимэгч хорхой үе мөчинд орж өвчлүүлдэг зааны өвчнийг анагаах боломжтой болсон байна.

Хятадын эмч Юю Ту судалгаагаа 1960-аад оны сүүлээр, соёлын хувьсгалын үед эхлүүлжээ. Тухайн үед хятадууд Вьетнамын хойд нутагт АНУ-тай тэмцэхэд тусалж байсан боловч цэргүүд хумхаа өвчнөөр фронтод нас барж байв. Хумхаа өвчинтэй тэмцэх уламжлалт арга тийм ч үр дүнтэй биш байсан учир Хо Ши Миний хувийн хүсэлтээр Мао Зэдун шинэ эм гарган авах нууц төсөл боловсруулжээ. Тэгэхэд Юю уламжлалт эмчилгээ хариуцсан салбарын даргаар томилогдсон байна. Тэрбээр уламжлалт эмчилгээний 240 жор цуглуулж, лабораторийн хулгануудад туршжээ. Туршилтын дүнд артемизинин гэдэг бодис агуулдаг “Artemisia annua” /нэг наст шарилж/ гэдэг ургамал хамгийн үр дүнтэй байсан байна. Чухам энэ бодис хумхаагийн шимэгчийг эрт үед нь устгаж байсан бөгөөд хумхаа өвчний орчин үеийн эмийн үндэс болжээ.

Энэ жилийн анагаах ухаан, физиологийн салбарын Нобелийн шагналд 327 эрдэмтэн нэр дэвшсэнээс 57 нь анх удаа нэр дэвшсэн байна.

Уламжлал ёсоор шагнал гардуулах ёслол Альфред Нобелийн нас барсан өдөр буюу 12 дугаар сарын 10-нд Стокгольмд болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан