Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Зүүн Азийн эдийн засгийн өсөлт буурч байна
Зүүн Азийн эдийн засаг энэ жил 6.5 хувиар өснө гэж Дэлхийн банк мэдэгдэв. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 0.3 хувиар доогуур үзүүлэлт бөгөөд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурсантай холбоотой юм.

БНХАУ, Зүүн Өмнөд Азийн орнууд болон Номхон далайн арлууд Зүүн Азийн бүс нутагт багтдаг боловч Япон ордоггүй байна. Дэлхийн банкны эдийн засагчид өчигдөр урьдчилсан таамгийг гаргажээ. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурснаас гадна, Малайз болон Индонезэд эрдэс баялгийн үнэ унасан нь Зүүн Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлт буурах шалтгаан болж байна.

Үүний зэрэгцээ, хувийн хэвшлийн байгууллагуудын найдвартай хөрөнгө оруулалтын ачаар Вьетнамын эдийн засаг өсөх хандлагатай байна гэж эдийн засагчид үзжээ. 2016 онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурсан хэвээр байх төлөвтэй байгаагаас болж, Зүүн Азийн бүс нутгийн эдийн засаг өсөлт ирэх жилд мөн буурах хандлагатай байна гэж Дэлхийн банк таамаглажээ.

Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахын тулд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зохицуулалтын нэмэлт бодлго хэрэгжүүлэхийг албаны хүмүүс уриалсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан