Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна
Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ
Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Эдвард Сноуден АНУ-д шоронд суухад бэлэн
АНУ-ын Тагнуулын төв газарт ажилладаг байсан Эдвард Сноуден АНУ-руу буцаж, шоронд суухад бэлэн гэдгээ мэдэгджээ. Тэрээр улсын нууц задруулсан, эх орноосоо уравсан, зугтан зайлсан, төрийн нууцад хамаарах мэдээлэл дамжуулсан, шилжүүлсэн хэмээн маш олон зүйл ангиар яллагдах нь ойлгомжтой байгаа юм. Тэгвэл тэрээр албан ёсоор шоронд сууж буруугаа хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Гэвч одоог хүртэл АНУ-ын талаас түүнийг хүлээж авах талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна. Түүний хэлсэн үг, баримтаас үүдэн АНУ ХБНГУ-ын харилцаа таагүй болсон нь үнэн. Гэхдээ тэрээр үүнийгээ шударга ёсны төлөө хийсэн үйлдэл хэмээн тайлбарласан удаатай.
Тэрээр АНУ-ын Тагнуулын төв газрын үйл явц, нууцлал, чухал мэдээлэл ОХУ-д дамжуулсан нь тодорхой учраас АНУ хүлээж авахгүй “цэвэрлэгээ”-нд оруулах бодолтой байгаа болов уу, гэдгийг ОХУ-ын эх сурвалжууд мэдээллээ.
Эдвард Сноуденд АНУ-д нэвтрэх эрх байхгүй, тухайн үед буюу жилийн өмнө түүнийг эх орноосоо “урваж” байх үед АНУ ганц боломж олгож байсан ч тэрээр айсан байсан бөгөөд нисэх буудлын зочид буудалд олон сарыг өнгөрүүлсэн. Ямартай ч АНУ-ын зүгээс түүнийг таатай хүлээж авахгүй бөгөөд цаазын ялтай мужид шилжүүлэхийг үгүйсгэхгүй. Хэрэв тэрээр өөрийн иргэний харьяаллыг бодож цаазын ялгүй муж улсын шүүхийн дагуу ял явна гэж тооцоолж байгаа бол эндүүрсэн байх. Иргэний харьяаллаас хассан нь нэгэнт ойлгомжтой. Түүнийг Гуантанамо дахь олон улсын шоронд суулгаж магадгүй талаар “CNN” агентлаг мэдээллээ.
АНУ-ын Тагнуулын төв газарт ажилладаг байсан Эдвард Сноуден АНУ-руу буцаж, шоронд суухад бэлэн гэдгээ мэдэгджээ. Тэрээр улсын нууц задруулсан, эх орноосоо уравсан, зугтан зайлсан, төрийн нууцад хамаарах мэдээлэл дамжуулсан, шилжүүлсэн хэмээн маш олон зүйл ангиар яллагдах нь ойлгомжтой байгаа юм. Тэгвэл тэрээр албан ёсоор шоронд сууж буруугаа хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Гэвч одоог хүртэл АНУ-ын талаас түүнийг хүлээж авах талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна. Түүний хэлсэн үг, баримтаас үүдэн АНУ ХБНГУ-ын харилцаа таагүй болсон нь үнэн. Гэхдээ тэрээр үүнийгээ шударга ёсны төлөө хийсэн үйлдэл хэмээн тайлбарласан удаатай. Тэрээр АНУ-ын Тагнуулын төв газрын үйл явц, нууцлал, чухал мэдээлэл ОХУ-д дамжуулсан нь тодорхой учраас АНУ хүлээж авахгүй “цэвэрлэгээ”-нд оруулах бодолтой байгаа болов уу, гэдгийг ОХУ-ын эх сурвалжууд мэдээллээ.

0 Сэтгэгдэл