Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Израилийн арми Палестинд тайван байдлаар хандав
Иерусалем хотод палестины залуучууд эсэргүүцлийн дуу хоолойгоо нэгтгэн гудамж талбайд жагсаал хийж байна. Израилийн армийнхан гудамжинд байгаа залуучуудтай аль болох эвтэйхэн харилцаж, жагсаалд оролцогчдыг тараах гэж оролдох болов. Өмнө нь тэд палестины жагсагчидтай шууд галт зэвсэгээр харьцаж, нөхцөл байдал ширүүссэн удаатай.

Харамсалтай нь, эсэргүүцлийн жагсаал зогсохгүй байгаа бөгөөд амиа золиослогч этгээдүүд ч гарах болсон талаар цагдаагийнхан мэдэгдсэн. Палестины талаас аюулгүй байдал сахиж байгаа цэргүүдийг хөөж, тусгаар тогтнолын тухай дууг гудамж талбайд дуулж хашгирсаар. Ерөнхийдөө нөхцөл байдал хяналтаас гарах тийш хандаж эхэлсэн байна. Энэ удаагийн жагсаал, эсэргүүцлийн үйл ажиллагаа палестины хуучин хотод хоёр израилийг дүүжилснээс эхэлсэн гэж гэрчүүд мэдээлсэн юм. Тэднийг палестинчууд хөнөөсөн байх магадлалтай гэдэг яриа нь нөхцөл байдлыг улам дэвэргэж, асуудлыг хурцатгасан.

Иерусалем хотыг 1967 онд Израилийн тал эзэлснээс хойш иймэрхүү гэмт хэрэг их гарах болсон гэж албаныхан тайлбарлаж буй. Еврейчүүд уулын сүмд хэзээ ч мөргөл хийдэггүй байхад яагаад гэмт хэргийг палестинчуудад тохож байгаа нь хэвлэл мэдээллийн анхаарлыг  зүй ёсоор татаж байгаа юм. Харин Израилийн залуучууд “энэ бол палестинчуудын хийсэн хэрэг” гэж буруутган ийнхүү жагсаал цуглаанд тулсан үйл явдал болсоор байна.

Сүүлийн жилүүдэд ялангуяа намартаа еврейчүүдээс зүүний үзэлтэй гэх хүмүүс уулын сүмд ариун үйлээ хийх болсон нь нутгийнхантай зөрчилдөх шалтгаан болж буй хэмээн цагдаагийнхан үзжээ. Гэвч дээрх хэргийг палестинчууд үйлдээгүй гэдгээ илэрхийлсэн. Цэрэг армийн үйл ажиллагаа явагдаагүй ч цэргийнхэн цагдаатай хамтран аюулгүй байдлыг сахиж буй. Хамас бүлэглэл өнгөрсөн жил хулгайлсан өсвөр насны залуусын амийг хороосон үйл явдал бүс нутагт дайны байдал дагуулж, олон 100 хүн амиа алдсан харамсалтай үйл явдлын эхлэл боллоо.

Иерусалем хотоос 17 настай палестин залууг хулгайлан амийг нь хөнөөсөн хэрэгт Израилийн тал бас тайлбар хийгээгүй гэсэн мэдээлэл ч бий. Нөхцөл байдалд талууд хүлээцтэй хандаж, аливаа гэмт хэрэгт нэгнийгээ буруутгахаас өмнө бодож үзэхийг эрх баригчид ард иргэддээ анхааруулсаар байгаа юм. Нэг гэмт хэрэг гарвал шууд л нөгөө талаа хардан эсэргүүцэл илэрхийлэн, дайтах гээд буу зэвсгээ хангинуулахыг хатуу хориглох тухай дүрэм журам гарсан. Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан