Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
“Аль-Каида” “Лалын улс”-д дайн зарлалаа
Лхагва гарагт “Аль-Каида”  бүлэглэл “Лалын улс”-д дайн зарласан нь илэрхий зааг үүсгэж буйг АНУ тус хоёр террорист бүлгийн эсрэг аяндаа ашиглаж болзошгүй гэж судлаачид үзэж байна.

 “Аль-Каида”-гийн удирдагч Айман аль-Завахири нь шинэ дуут мессэждээ “Лалын улс”-ын толгойлогч Абу Бакр аль-Багдадиг өдөөн хатгалгад сэжиглэв хэмээн ABC мэдээллээ. Аль-Багдади өөрийгөө лалын шашинтнуудын удирдагч, босогчдын толгойлогч гэснийг Аль-Завахири үгүйсгэжээ.

Бичлэгт, АНУ толгойг нь 25 сая доллароор үнэлсний улмаас нуугдаж буй аль-Завахири Газа болон Пакистанд буй лалын шашинтнуудыг Багдади үл тоосон хэмээн гомдоллосон байна.

Мөн талибууд саяхан нас барсныг нь батлаад буй "Талибан" хөдөлгөөний удирдагч Мулла-Омарт үнэнчээ аль-Завахири тангарагласан нь уг захидал өнгөрсөн хавар бичигдсэн байх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

Өмнөх Конгрессийн терроризмтой тэмцэх асуудал хариуцсан зөвлөх Николас Паларино аль-Завахиригийн мэдэгдлийг “Аль-Каида” болон “Лалын улс”-ыг хоёуланг нь сулруулж, энэ нь Арабын улсуудын засгийн газарт террорист бүлэглэлүүдийг бутаргах боломж олгож байна гэж дүгнэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан