Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулахад бэлэн болжээ
1950-1953 оны Солонгосын дайны дараа хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулахад Өмнөд Солонгос болон БНАСАУ бэлэн болжээ. Энэ тухай Олон улсын Улаан Загалмай Нийгэмлэгийн төлөөлөгч мэдээлжээ.

“Төрөл төрөгсөдтэйгөө уулзахаар 10 дугаар сарын 20-нд Умард Солонгосыг зорих 394 хүн Сокчо хотод цуглараад байна” гэж тэрбээр хэлсэн байна. Түүний хэлснээр, уулзалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд хуваагдсан гэр бүлүүдийн гишүүд өдөрт хоёр хоёр цагаар нийтдээ зургаан цаг орчим уулзах боломжтой.

Төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүсээ 50 гаруй жил хараагүй гэр бүлүүдийг 2000 онд болсон Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын дараа хэд хэдэн удаа уулзуулсан юм. Хамгийн сүүлд 2014 оны эхээр ийм уулзалт зохион байгуулжээ. Солонгосын Өмнөд болон Умард хэсэгт оршин суугчид харилцан бие биенийдээ зочлох, захидал бичилцэх, утсаар ярих эсвэл интернэтээр харилцах боломжгүй юм. Өмнөд Солонгосын 68 мянга гаруй иргэний төрөл төрөгсөд Умардад оршин суудаг бөгөөд тэдний дийлэнх нь 1953 оноос хойш 38 дугаар өргөргөөс хойш хэсэгт оршин сууж байгаа төрөл садантайгаа уулзаагүй байна.

Энэ жилийн уулзалтад оролцогсдыг сугалаа сугалуулах замаар санамсаргүй байдлаар сонгожээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан