Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Сергей Левченко: Ялагдсан нэр дэвшигчийн ”Нэгдсэн Орос” намтай нягт хамтран ажиллана
Өнгөрсөн сард тус улсад  болсон  орон нутгийн  сонгуулийн санал хураалтаар  Эрхүү мужид Оросын  Коммунист намаас нэр дэвшигч Сергей Левченко сонгогчдын 70 хувийн санал авч  ялсан билээ.

Түүний энэхүү ялалт өмнөх мужийн захирагчийн байр суурийн сул тал болон  бүс нутгийн онцлогтой холбоотой юм.  Гэхдээ шинээр  сонгогдсон захирагч ялагдсан нэр дэвшигчийн “Нэгдсэн Орос” намтай цаашид нягт хамтран  ажиллах  төлөвтэй байгаа талаар өнөөдөр Оросын “Коммерсант”сонинд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.

Тэрбээр "Манай бүс нутаг бол өвөрмөц. Миний бодлоор энд эрх чөлөөг эрхэмлэдэг сайхан хүмүүс  аж төрдөг. Бусад бүс нутгийн иргэдийг үгүйсгэж байгаа бус,  гэхдээ манайхан шиг албадлагатай учирч байгаагүй болов уу. Эрхүү мужид энэ нь нэлээд газар авсан байсан. Би энд өмнөх захирагчийг муу байсан, харин би сайн гэж хэлэх гээгүй. Гэхдээ ийм хандлага өмнө  Оросын Коммунист намын /КПРФ/ нэр дэвшигчийг  Братск , Иркутск  хотын даргын сонгуульд өрсөлдөж байхад ажиглагдаж байсан.  Ангарск хотод ч орон нутгийн эрх баригчдын дийлэнх суудлыг  коммунистууд авсан шүү дээ.  Энгийнээр хэлэх юм бол туршлага дээрээ л суралцах хэрэгтэй гэж хэлье дээ” хэмээн Сергей Левченко ярьжээ.         

“Ерөнхийлөгч Путинтэй уулзахдаа та бүс нутгийг хийжүүлэх  төлөвлөгөөтэй байгаа тухайгаа ярьсан. Гэтэл таны өмнө энэ албан тушаалд байсан  нэг ч хүн “Газпром”-той  тохиролцож чадаагүй. Та энэ зорилтоо хэрхэн яаж шийдэх гэж бодож байна ?”гэсэн асуултанд,

  Сергей Левченко, “Миний  бодлоор, бүс нутгийн хэрэгцээнд “Ковыктины” орд газраас жил тутамд  3-5 млрд.шоо метр  хий нийлүүлэх  төслийг  “Газпром”” өмнө хэлэлцэж байгаагүй.  Ингэхдээ энд ямар ч сүлжээ барьж байгуулах хэрэггүй.  Өөрөөр хэлбэл,” Газпром”-ыг бүс нутгийг   хийжүүлэх  төсөлд татан оролцуулах гэхээр  манайх бага  хэмжээтэй төсөлд   оролцохгүй, энэ чинь эдийн засгийн үр ашиггүй гэдэг. Хэрвээ бид “Газпром”-д бидэнд хий л хэрэгтэй байна, бид өөрсдөө хөрөнгө оруулагчаа, хэрэглэгчээ олъё гэхэд тэд татгалзана гэж үү?  Ингэхдээ тэдэнд  юу ч  зөөх  хэрэггүй, тэд зөвхөн  хийгээ  ашигтай худалдах л хэрэгтэй болно” хэмээн хариулжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан