Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна
Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ
Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Дональд Трамп: Би есдүгээр сарын 11-ний халдлагаас урьдчилан сэргийлэх байсан
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ирэх жил өрсөлдөхөөр нэр дэвшсэн тэрбумтан Дональд Трамп сүүлийн үед олны анхаарлыг байнга татсаар байна. Тэрээр өчигдөр есдүгээр сарын 11-ний халдлагын талаар өөрийн байр суурийг илэрхийлэв. “Хэрэв би тухайн үед Ерөнхийлөгч байсан бол есдүгээр сарын халдлагыг урьдчилан сэргийлж олон мянган хүнийг хамгаалах байсан.

Энэ нь Ерөнхийлөгчийн үүрэг” хэмээн тэрээр хэлжээ. Ингэж хэлснээрээ Жорж Бушийг “хайхрамжгүй хандсан” хэмээн шүүмжилсэн. Түүнийг дэмжигчид болон олон нийт Дональдийг есдүгээр сарын 11-ний халдлагатай холбоотой ямар нэг зүйл мэдэж байгаа гэж найдаж асуулт түүний цахим хаягт илгээж асуусан байна. Дональд Трампийг сошиал ертөнцөд дагах хүмүүс сүүлийн хоёр долоо хоногт эрс нэмэгдэж байгаа ч Ерөнхийлөгчийн сэнтийд суух боломжгүй хүний жагсаалтанд тэрээр орсон байсан юм. Одоогийн Ерөнхийлөгч Барак Обама хүртэл түүнийг Ерөнхийлөгч болох мэдлэггүй мэт ярьсан удаатай.
Олон нийтийн анхаарлын төвд орох дуртай Дональдийн хувьд бусдын шүүмжлэл болгоныг хүлээж авч, ирэх сонгуулиас өмнө алдаа дутагдлаа арилгах болно гэсэн байр суурь илэрхийлсэн.
Дональд Трамп ийнхүү олон нийтэд хандан Жорж Бушийг шүүмжилсэн явдал нь түүний рейтинг болон дэмжигчдийн тоог нэмэхгүй, харин ч сөрөг тал ихтэй, өрсөлдөгч ихтэй болж байгаагийн нэг жишээ гэж АНУ-ын сэтгүүлчид дүгнэж байгаа юм. Мөн Дональд Жеб Бушийн талаар ч шүүмжлэл хийсэн. Ах дүү нэг бодлоготой гэх утгатай зүйл ярьж, Жеб Буш АНУ-ын Ерөнхийлөгч болох юм бол ойрын найман жил дайн дажинтай ирээдүй хүлээж байгаа гэдгийг цохон тэмдэглэсэн.
Хэрэв Дональд Трамп Ерөнхийлөгч болох юм бол БНХАУ-тай өрсөлдөх хэмжээний хүчирхэг эдийн засагтай улс орон болгох талаар өгүүлсэн. Магадгүй түүний бизнес сэтгэлгээ улсын эдийн засагт нөлөөлж, амжилт олох ч гадаад бодлого АНУ-ын хувьд хамгийн чухал билээ.

0 Сэтгэгдэл