Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Абэ Монгол зэрэг Төв Азийн хэд хэдэн улсад айлчилна
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ пүрэв гарагаас эхлэн Монгол зэрэг Төв Азийн хэд хэдэн улсад айлчилна.

Абэ долоо хоногийн хугацаанд Монгол, Туркменистан, Тажикистан, Узбекстан, Киргизстан, Казакстан улсад айлчилна хэмээн Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёошихидэ Суга мягмар гарагт хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Япон улс нийтлэг үнэт зүйлийг эрхэмлэдэг Монголыг чухал түнш хэмээн үздэгээ илэрхийлээд, цаашдаа дээд хэмжээний уулзалтыг тогтмол хийх замаар улс хоорондын стратегийн харилцааг гүнзгийрүүлэхийг  Засгийн газар эрмэлзэж байна гэж Суга мэдэгдсэн байна. Абэ хамгийн сүүлд 2013 онд Монголд айлчилсан юм.

Түүнчлэн Төв Ази бол байгалийн арвин баялагтай, Евразийн төвд байрласнаараа онцгой ач холбогдолтойг Суга тэмдэглэв.

Япон улс Төв Азийн улсуудын хөгжил дэвшлийг хэзээд дэмжсээр ирсэн бөгөөд Ерөнхий сайдын энэ бүс нутагт хийх  айлчлал цаашдын хамтын ажиллагаанд түлхэц болох юм” гэж тэрбээр мэдэгджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан