Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Жуулчдын завь осолдож, таван хүн амиа алдлаа
Британи Колумбийн муж буюу Канадын Тофино арлын ойролцоох Ванкуверийн арлын орчимд 27 жуулчин бүхий аялж явсан завь осолдсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Албаныхны хэлснээр ослын улмаас 5 хүн амь үрэгдсэн байна. 18 хүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд золоор усан завинд байсан жуулчдын олонх нь сэлж чаддаг байж.

Канадын аврах багийн­хан ослын шалтгааныг тод­руулахаар шуурхай ажи­ллаж байгаа ч эхний ээлжинд зорчигчдыг яаралтай эрүүл мэндийн шинжилгээнд хамруулж, эмчлэх шаардлагатай байгааг дурдав.

Эмнэлэгт хэвтэн эмч­лүүлж байгаа жуулчдаас гэрчийн мэдүүлэг авах гэсэн боловч эмч нар хориглосон гэнэ. Завь живэх аюултай гэдгийг жуулчдад сануулж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулсан хэдий ч завь осолдоход жуулчид задгай усанд хаягдсан байна.

Канад аялал жуулчлалын салбараас багагүй орлого олдог. Тэр ч утгаараа жуулчдын тоо энэхүү ослоос болж буурах вий гэсэндээ мэдээллийг нуух гэж оролдсон аж. Осолдсон “Левиатан хоёр” завийн эзэмшигч нь Жэми гэгч байжээ. Хэргийг тодорхой болгож, амиа алдсан хүмүүс хаанаас ирсэн зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр хэвлэлийн хурлаар зарлах болно гэж албаныхан тайлбарласан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан