Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Иран бэлэн мөнгийг хэрэглээнээс гаргана
Иран улс бэлэн мөнгийг хэрэглээнээс гаргаж, цахим төлбөр тооцооны системд шилжихээр төлөвлөж байна. Улсын өмнөд бүсийн худалдааны чөлөөт бүсэд  энэ системийг эхлэн туршиж үзэх юм.

Ираны Төв банкны ерөнхийлөгч Валлиола Сейф уг төлөвлөгөөг Ираны Киш аралд эхлэн турших хэрэгтэй хэмээн даваа гарагт Тасним агентлагт мэдээлэв. Киш арал бол Персийн булангийн худалдааны чөлөөт бүс юм. Олон дэлгүүр, орчин үеийн зочид буудал, жуулчид зорьдог газартай учир тус арал нь хэрэглэгчдийн диваажин билээ.

Өнгөрсөн жилүүдэд Ираны нийгэм, эдийн засгийн салбарт цахим төлбөр тооцооны систем эерэг үр дүн авчраад байна хэмээн Сейф хэлжээ.

Гэвч цахим карттай Ираны иргэд одоог хүртэл бэлэн мөнгөөр төлбөр хийдэг байна.  Зарим дэлгүүр, хүргэлтийн үйлчилгээ карт уншигч ашигладаггүй. Түүнчлэн олон улсын төлбөрийн картаар байнга төлбөр хийх бололцоогүй байдаг юм.

Долдугаар сард Иран улс дэлхийн зургаан том улсаас бүрддэг P5+1 зуучлагч бүлэгтэй аюулгүй цөмийн хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд тус улсад тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлах юм.

Хориг арга хэмжээг цуцалсны дараа жуулчдын урсгал хурдацтай нэмэгдэнэ хэмээн Иран улс хүлээж буй. Шинэ цахим төлбөр тооцооны тогтолцоо бүх төлбөрийг хялбарчлах юм. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан