Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Умардынхан өлсгөлнд нэрвэгдэх нь
Умард Солонгост Ирэх онд хүнсний ноцтой хомсдолд орох аюул нүүрлээд байна. Энэ тухай Өмнөд Солонгосын “GS&J Institute” эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Сөүл хотод нийтэлсэн тайланд дурджээ. Тус хүрээлэнгийн тайланд дурдсанаар, “2016 онд Умард Солонгос нэг сая тонн хүнсний хомсдолд орж болзошгүй” аж. “Энэ нь Ким Жөн Уныг 2011 онд төрийн эрхэнд гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт” болохыг баримт бичигт онцлон тэмдэглэсэн байна. Умард Солонгост 25 сая хүнийг тэжээхийн тулд нийтдээ 5.4 сая тонн хоол хүнс зайлшгүй шаардлагатай байгааг шинжээчид онцлон тэмдэглэж байна.

“Сүүлийн 100 жил дэх хамгийн хүчтэй ган гачиг болсны улмаас Умард Солонгосын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл энэ онд 10 орчим хувиар буурсан” гэж GS&J Institute хүрээлэнгийн мэргэжилтнүүд онцлон тэмдэглсэн байна. Энэ оны дөрөвдүгээр сард нийтэлсэн НҮБ-ын тайланд дурдсанаар, тус улсын хүн амын 70 орчим хувь нь хоол тэжээлийн дутагдалд орсон байдаг юм. Эрх баригчдынх нь хөдөө аж ахуйн салбарт явуулсан буруу бодлого болон ургац алдсаны улмаас шинжээчдийн янз бүрийн тооцоогоор 1994-1998 онд Умард Солонгост 200 мянгаас 1 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж нас баржээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан