Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна
Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ
Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна
Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Румыны цэнгээний газарт гал гарсны улмаас 27 хүн амиа алджээ
Румыны шөнийн цэнгээний нэгэн газарт гал гарсны улмаас 27 хүн амиа алдаж, 180 гаруй хүн гэмтсэн байна.

Өнгөрөгч баасан гарагийн шөнө 11 цагийн /орон нутгийн цагаар/ үед Румыны нийслэл Бухарест хотын шөнийн цэнгээний газраас галын дуудлага иржээ. Тус шөнийн цэнгээний газарт рок хамтлагийн “Goodbye to Gravity” тоглолт болж байсан бөгөөд 400 гаруй хүн цугласан байжээ.
Шөнийн цэнгээний газар дахь эх сурвалжуудын мэдээлснээр, утаа гаргадаг төхөөрөмжөөс үүдэн гал гарсан ажээ. Мөн цэнгээний газрын аюулгүйн хоёр гарцын нэг нь галд боогдсоны улмаас аврах ажиллагаанд хүндрэл гарчээ.
Румыны Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, амь үрэгдсэн 27 хүний дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд байсан бөгөөд түргэн тусламжийн 60 машин болон гал сөнөөгч таван машин хэргийн газарт ажилласан байна.

0 Сэтгэгдэл