Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Орос Сирид амжилттай цохилт өгсөөр байна

Сирийн Хама, Латакия, Хомс, Дамаск, Алеппо, Хакка мужид сүүлийн 48 цагийн дотор Оросын цэргийн нисэх онгоцууд 131 удаагийн даалгавар гүйцэтгэж, “Лалын улс”, “Нусра Фронт”-ын 237 байг устгасан тухай тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Оросын байлдааны Су-25 нисэх онгоц Хомс муж дахь “Лалын улс”-ын түшиц газарт цохилт өгсөн байна.

“Оновчтой цохилтын үр дүнд хамгаалалттай газар нутаг, газар доорх нуувч, ЗСУ-23 системтэй, нисэх онгоц эсэргүүцэх их бууны байршил зэргийг олж тогтоон бүрэн устгасан” гэж хошууч генерал Игорь Конашенков хэлсэн юм.

Латакия мужид тактикийн ач холбогдолтой өндөрт орших “Нусра Фронт” бүлэглэлийн командын төвийг устгажээ. Тэнд Сирийн зэвсэгт хүчний радио холбоог таслах боломжийг олгож байсан террористуудын харилцаа холбооны дамжуулах хэрэгсэл байсан байна.

“Латакия мужийн Сальма тосгоны ойролцоо “Нусра Фронт”-ын харилцаа холбооны томоохон төв байгууламжийг устгаад байна. Тактикийн ач холбогдолтой өндөрт уг байгууламж байрлаж байсан” гэж Конашенков хэлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан