Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Галт уул идэвхжиж, Бали арлын нисэх онгоцны буудлыг хаав
Ломбок арлын Ринжани галт уул идэвхжиж эхэлсэнтэй холбогдуулан Индонезын эрх баригчид жуулчдын дунд алдартай Бали арлын олон улсын нисэх онгоцны буудлыг хаахаар шийджээ.

Тус улсын Цаг уурын удирдах газраас мэдээлснээр, галт уулын дээр үнсэн багана үүссэн байна.

Бали арлын олон улсын нисэх онгоцны буудлыг 11 дүгээр сарын 5 хүртэл хаах бөгөөд нөхцөл байдал хэрхэн эргэхээс шалтгаалж дараагийн шийдвэрийг гаргах ажээ. “Галт уулаас цацагдаж байгаа үнсний хэмжээ нэмэгдэх магадлалтай байна” гэж шинжээчид онцлон хэлсэн байна.

Энэ оны долдугаар сард Индонезын Ява арлын галт уул идэвхжсэний улмаас тус улсын маш олон нисэх онгоцны буудалд томоохон саатал гарахад хүргэсэн байна. Зөвхөн Балид гэхэд дөрөв хоногт 900 гаруй нислэгийг цуцалсан бөгөөд хэдэн мянган хүн нисэх онгоцны буудалд түжигджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан