Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Хятад Тайванийн тэргүүнүүд 49 жилийн дараа гар барилаа

1949 оны иргэний дайн дуусч хятад хоёр хэсэгт хуваагдсанаас хойш БНАХАУ-ын дарга Си Зиньпин, Тайванийн ерөнхийлөгч Ма Инзю нар анх удаагаа инээмсэглэн уулзаж гар барьсан нь  өнгөрсөн долоо хоногт дэлхий дахины гол үйл явдлын нэг байлаа. БНХАУ-ын дарга Си Зинпинь Тайванийн удирдагчийг “ноён” хэмээлгүй, “нөхөр” гэж нэрлэсэн байна. Тайванийн удирдагч Ма Инзю ч хариуд нь “бие биедээ итгэж, стратегийн хөгжлийн арга зам эрэлхийлэх хэрэгтэй” гэжээ.

Азийн дэд бүтцийн хөгжлийн банк

Сингапурт болсон энэ уулзалтаар БНХАУ-ын дарга Си Зиньпин Тайванийг Азийн дэд бүтцийн хөгжлийн банкны ажиллагаанд оролцохыг урилаа гэж ХКН-ын Төв хороо болон  БНХАУ-ын Төрийн зөвлөл дэх Тайванийн асуудал хариуцсан албаны тэргүүн Жан Жизюнь мэдэгджээ.
Хятадын санаачилгаар байгуулсан Азийн дэд бүтцийн хөгжлийн банк нь “Торгоны зам дагуух эдийн засгийн бүс”- ийн хүрээнд Ази Европын хооронд худалдаа эдийн засгийн урсгалыг өргөтгөхөд зориулсан дэд бүтэц байгуулахад хөрөнгө оруулах зорилготой юм.
 
“Нэг хятад” зарчим

БНХАУ-ын дарга Си Зиньпин, Тайванийн засаг захиргааны тэргүүн Ма Инзю талууд “1992 оны зөвшилцөл”-ийн үзэл баримтлалыг дэмжин үргэлжлүүлж, “нэг хятад” гэсэн зарчмыг дагаж мөрдөнө гэдэг дээр санал нэгдлээ гэж Жан Жизюнь мэдээлсэн байна.
Түүнийхээр бол “1992 оны зөвшилцөл”-ийг дагаж мөрдөхөд хамгийн тулгамдсан асуудал бол Тайванийн булангийн эрэг хоорондох харилцаа хамтын ажиллагаа гол улс төрийн үндэс болж байна гэдгийг талууд тэмдэглэжээ. Үүнээс үүдээд л “нэг хятад, өөр өөр баримтлал” гэдэг зарчим гарч ирж байгаа юм. Эргийн хоёр талын яриа хэлэлцээний гол түлхүүр асуудал нь өнөө хүртэл энэ л байсаар ирсэн юм.

Өнөө хүртэл 1992 оны зөвшилцлийг эсэргүүцсээр ирсэн Тайванийн сөрөг хүчний удирдагч Цай Инвэнь нэгдүгээр сард болох арлын засаг захиргааны шинэ удирдагчийн сонгууль нь хоёр талын харилцааны чухал зүйл болно гэж байна. Ажиглагчдын үзэж байгаагаар бол энэ эмэгтэй захирагчаар сонгогдвол өөрийн байр суурийг өөрчлөлгүйгээр хоёр талын харилцаа нэлээд төвөгтэй болж магадгүй гэж үзэж байна.

Тайванийн сонгуульд БНХАУ саад болохгүй

Хятадын Төрийн зөвлөл дэх Тайванийн асуудал эрхэлсэн албаны даргын үгээр бол нэгдүгээр сард болох Тайванийн удирдагчийн сонгуульд Бээжин ямар нэг байдлаар саад болохгүй юм байна. “Бид сонгуульд саад болохгүй, ганцхан хоёр эргийн харилцааны хөгжил саадгүй байгаасай л гэж итгэж байна” гэж тэрээр сэтгүүлчдэд ярьжээ.

Тайванийн томоохон  сөрөг хүчин Ардчилсан дэвшлийн намынхан сонгуулийн яг өмнөхөн хоёр талын анхны ийм шууд харилцаа сэргэж байгаа нь  онцгой явдал гэдгээ өмнө нь илэрхийлж байсан юм. Ардчилсан дэвшлийн намын төлөөлөгч Цай Инвэнь үүнийг Бээжинтэй харилцах харилцаанд илүү их болгоомжлох хэрэг гарч байна гэж үзэж байгаа юм.
 
Хятадын коммунистуудтай хийсэн иргэний дайны дараа Гоминдан намын үлдэгдэл хүч  1949 онд тийшээ зугтаж гарснаас хойш Тайван нь өөрийн засаг захиргаатай болсон юм. Дэлхийн олонхи орон Тайванийг хятадын нэг хэсэг БНХАУ-ын засгийн газар нь хятадын         хууль ёсны төлөөлөл гэж үздэг. 2008 онд өнөөгийн удирдагч Ма Инзю арлын засаг захиргааны удирдагчахар сонгогдсоноос хойш Бээжин, Тайванийн харилцаа харьцангуй дулаарч байгаа юм. Тэрээр арлын улс төрийн статус квог хадгалахын зэрэгцээ эх газартай эдийн засгийн хувьд  ойртох хөтөлбөрийг санаачилсан юм.

“Тайванийн тусгаар тогтнол” нь харилцаанд аюул учруулна

Бээжингийн хувьд “Тайванийн тусгаар тогтнол” гэгч нь эх газар, арал хоёрын харилцааны тогтвортой байдалд аюул учруулна  гэж үзэж байна хэмээн Жан Жизюнь мэдэгдлээ.
“Хамгийн том аюул бол тусгаар тогтнол гэдэг нь” гэж хоёр удирдагчийн уулзалтын талаар мэдээлэхдээ тэрээр сэтгүүлчдэд  мэдэгдсэн байна.
Түүнийхээр бол “асуудлыг шийдвэрлэхийн тулд зайлшгүй тодорхой алхам хийх хэрэгтэй, үүний тулд бие дааж ямар нэг зүйл хийх болно” гэж БНХАУ-ын дарга тэмдэглэсэн гэнэ. “Уулзалтын үеэр хоёр удирдагч Тайванийн булангийн хоёр эргийн хооронд харилцаагаа идэвхжүүлэхээ илэрхийлсэн” гэж Жан Жизюнь хэлжээ.
0 Сэтгэгдэл
Зураг нь буруу бус уу
Хамгийн их уншсан