Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Их Британи Дэлхийн I дайнд амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүллээ
Их Британи улсын эзэн хааны гэр бүл, Ерөнхий сайд, парламентын гишүүд гээд улс төрийн болон эрх баригчид бүгд өнгөрсөн амралтын өдөр Дэлхийн I дайнд амиа алдсан нийт 700 мянган Их Британи улсын дайчдад төрийн дээд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөжээ. Тухайн үед нийт 17 сая хүн дэлхий дахинаа амиа алдсан харамсалтай тоо баримт байдаг билээ.

Хамгийн сүүлд 1970 онд Дэлхийн I дайнд амиа алдсан британи цэргүүдийн дурсгалд хүндэтгэл үзүүлж байсан удаатай. Гэвч жилээс жилд төрийн өндөрлөгүүд үүнийг мартсан бололтой, ар гэрийнхэн болон ач, зээ нар нь харамсч явдаг талаарх мэдээлэл сүүлийн саруудад тус улсын цахим ертөнцөөр хэсүүчлэх болсон юм.  
Хүндэтгэлийн арга хэмжээний дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр Их Британи улсын хувьд дахин ийм түүхэн дайнд оролцох ямар ч сэдэл, бодол байхгүй байгааг үе, үеийн эрх баригч, залуу үедээ сануулан хэлжээ.  Аливаа дайн Их Британид ашиг өгч байсан түүх байхгүй гэдгийг II Элизабет хатан хаан хэлснийг нь“BBC”агентлаг уламжилсан аж. Ерөнхий сайд асан Тони Блэйр, одоогийн Ерөнхий сайд Дэвид Камерун нар хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, цэцэг өргөсөн нь өргөн хэмжээний үйл явдал болсныг харуулсан талаар CNN агентлаг мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан