Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Антибиотик ханиад, томууг эмчилдэггүй
Ханиад томуу хүрсэн үед хурдан эдгэх гэж антибиотикоор эмчлэх тохиолдол иргэдийн дунд түгээмэл байдаг. Гэтэл антибиотик нь зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчнийг анагаадаг бөгөөд вирусээр үүсгэгдсэн ханиад, томууг эдгээдэггүйг анхааруулж байна.

Антибиотикийг хэрэглэхийн өмнө өөрт тохирохыг эмчээр тогтоолгож, заасан тунгаар, тогтмол цагт, тогтоосон хоногт гүйцэд хэрэглэх ёстой. Хэдийгээр халуурах болон бусад халдварын шинж арилсан ч эмчийн зөвлөсөн хоногийг дуустал хэрэглэхийг зөвлөж байна.
Эмчийн зааваргүйгээр, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикийн дасал үүсэх гол шалтгаан болдог. Дасалтай болсон бол тухайн антибиотик болон түүнтэй адил үйлчилгээтэй бусад антибиотик үйлчлэхгүй болох аюултай. Учир нь таны биед орсон өвчин үүсгэгч нян антибиотикийн нөлөөнөөс өөрийгөө хамгаалахын тулд үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Буруу хэрэглэснээр тухайн нян антибиотикт тэсвэртэй болж, өөр антибитикоор эмчлэгдэхгүй нян үүсгэдэг байна.
Антибиотик хэрэглэх заалтгүй өвчний үед хэрэглэвэл өвчний шинж тэмдэгийг бүдгэрүүлж, оношлоход төвөгтэй байдал бий болгож өвчнийг архагшуулдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Антибиотик нь өвчин үүсгэгч нян төдийгүй хүний биед байдаг ашигтай нянгуудыг устгаж мөөгөнцөр, вирус зэрэг бусад төрлийн бичил биет үржих боломжийг бүрдүүлдэг байна.
Антибиотикийг хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах, харшлын ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл хэрэглэхээ зогсоож, эмчид мэдэгдэх хэрэгтэй.
Зарим антибиотик сонсгол, харааны мэдрэл гэмтээх, элэг, бөөр хордуулах, ургийн гаж хөгжил үүсгэх зэрэг хортой нөлөө үзүүлдэг тул бага насны хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан болгоомжтой хэрэглэх нь зүйтэй юм.
Тухайлбал гентамицин нь сонсголын мэдрэлийг гэмтээхээс гадна бөөрөнд, ципрофлоксацин нь эхийн сүүгээр дамжин хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг тул хөхүүлэхэд хэрэглэхийг хориглодог байна.
Иймээс антибиотикийг зөвхөн эмчийн хяналтад, жор, заасан хугацаанд зөв хэрэглэж хэвшихийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө мэдээлллийн төв” зөвлөж байна.

0 Сэтгэгдэл