Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Алан хядагчид Малид 170 хүнийг барьцаалж 9 хүний аминд хүрчээ

Арваннэгдүгээр сарын 20-нд зэвсэглэсэн этгээдүүд Малийн нийслэл Бамакод Radisson Hotel Bamako зочид буудалд дайран орж тэнд байсан 170 хүнийг барьцаалсан хэрэг гарчээ.  
Хамгийн сүүлийн мэдээгээр барьцаалагдсан хүмүүсийн дунд туркийн агаарын тээврийн Turkish Airlines компанийн ажилтнууд, оросын Ульяновскийн агаарын тээврийн “Волга-Днепр” компанийн 12 ажилтан, энэтхэг, хятад, францын иргэд Нигерийн баян Алико Данготе байсан гэнэ.
Зэвсэгт дайчид буудлыг эзэлж авах үеэр 9 хүн амь үрэгдсэний дотор нэг франц хүн байсан байна.

Засгийн газрын цэргүүд, шуурхай ажиллагааны баг зочид буудал руу дайрсны дараа зэвсэгт дайчид барьцааны хүмүүсээс 87 хүнийг сулласан гэсэн мэдээ байна. Гэхдээ тэд хүмүүсээс Коран судраас ишлэл цээжээр хэлж чадсан хүмүүсийг сулласан гэжээ.
Барьцаанд байгаа бсуад хүмүүсийн хувь заяа, үйл явдал цааш хэрхэн өрнөх нь тодорхойгүй байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан