Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Тольжгийн боомын хадны зураг - Монголын сайхан орон
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг, Шишхид голын цутгал Сэрүүн хөгийн голын хойд эрэгт Тольжгийн боом нэртэй нэгэн элгэн хүрэн хад бий. Уг хаднаа улаан зосоор зурсан гурван хэсэг зурагтай. Баруун талын эхний хэсгийн зурагнууд ихээхэн бүдгэрсэн байдалтай бөгөөд ерөнхийдөө дөрвөн төрлийн зураг байна. Төв хэсэгт нь 22x20 см-ийн хэмжээтэй дөрвөлжин хүрээ татаж уг хүрээн дотор 8 эгнээ 4 мөр бүгд 32 цэг зуржээ. Хүрээний баруун гар талын дээд өнцөгт 10x9 см-ийн хэмжээтэй бас нэг жижиг дөрвөлжин хүрээ зурж түүний дотор мөн 3 эгнээ 12 цэг дүрсэлжээ. Эдгээр хүрээнүүдийн зүүн гар талын дээд талд далавчаа дэлгэсэн шувууны /бүргэд/ дүрс, баруун дээд талд 10 см орчим зүрхэн хэлбэрийн тамга, доод талд 7.5 см голчтой дугуй хүрээтэй тамга дүрсэлжээ.
Дараагийн хэсэг зурагт мөн л улаан зосон цэг бүхий дөрвөлжин хүрээ дүрсэлжээ. Хад чулуу нь ихэд элэгдэж эмтэрсэн учир ихэнх зургийн шинж байдлыг тодорхойлоход нэлээд төвөгтэй ажээ. Хүрээний дээд талаар мөн олон тооны цэг зуржээ. Хүрээн дотор морьтой хүн, гөрөөс зурж. Түүний доор 27x15 см дөрвөлжин хүрээнд олон цэг дүрсэлжээ. Тэрхүү хүрээн дотор хүний тойм төдий дүрс зуржээ.
Дээрх зургуудын хажууд мөн л цэг бүхий (13.5x16.5 см хэмжээтэй) хүрээ зурсан байх авч ихэнх хэсэг нь бүдгэрчээ. Баруун гар талд хүний тойм төдий хоёр дүрс зурсан байв. Гурав дахь хэсэг зурагт дундаа цэгтэй 5.5 см голчтой дугуй хүрээ татсан тамга дүрсэлжээ.

0 Сэтгэгдэл