Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч асан Ким Юнг Сам таалал төгсчээ
Өмнөд Солонгос улсын 1950-1960 оны хооронд болсон дайнаас хойш цэргийн дэглэмийг зогсоосон гэх Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч агсан Ким Юнг Сам таалал төгссөн байна. Иргэний нийгмийн удирдагч асан түүний хувьд өнөөгийн Ардчилсан нийгмийн төлөө зүтгэсэн, үндэс суурийг нь тавьсан шилдэг улстөрчдийн нэг байжээ. Тэрээр эмнэлэгт амьсгал хурааж, 88 насандаа таалал төгсчээ.

1993-1998 оны хооронд тэрээр Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан туршлагатай төдийгүй эдийн засгийн сэргэлтийн хоёрдугаар үеийг даван туулсан гавьяатай нэгэн байсан талаар “Ёнхап” агентлаг өгүүллээ. Түүнийг 1950-1970 онд гэрийн хорионд байлгасан юм. Тэрээр залуу байхдаа гудамжинд ардчиллын төлөө тэмцэж, цэргийн эрх мэдэл Өмнөд Солонгост цаашдаа байх ёсгүй гэж өлсгөлөн зарлаж 23 хоногийг давж чадаж байсан түүхтэй нэгэн. Улс төрд түүнийг одоог хүртэл хүчтэй гэдгийг журмын нөхөд нь дурсчээ. Ерөнхийлөгч асан Ким Юнг Самыг дэмждэг байсан олон сая хүн гашуудаж, эмгэнэл илэрхийлж байгааг Өмнөд Солонгосын хэвлэлийнхэн мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан