Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Тавхайн иллэг бие махбодид бүхэлд нь сайнаар нөлөөлдөг
Тавхайн иллэг нь хөлийн булчинд төдийгүй бие махбодид бүхэлд нь сайнаар нөлөөлдөг. Хөлийн уланд хүний биеийн эд эрхтэн болгонд сайнаар нөлөөлдөг олон арван цэг байдаг. Зориулалтын газар нь очоод мэргэжлийн хүнээр хийлгэвэл үзүүлэх сайн нөлөө нь сайн байх нь мэдээж. Өдрийн турш хуримтлагдсан стресс, ядаргаа -г тайлна гэдэг кайфтай нь мэдээж.
Гэхдээ та бид ажил ажил гээд тэр бүр тийм зав гардаггүй болохоор гэртээ өдөр тутам хийчихэж болох энгийн арга илүү үр өгөөжтэй биз ээ.
Ингээд та бүхэнд өдөр тутам биш гэхэд долоо хоногт хоёр удаад тавхайндаа хийгээд байж болох тайвшруулах, амраах энгийн иллэгийг сонирхуулж байна.
Эхлээд хэдэн ерөнхий зүйлсийг уншаад тогтоож аваарай. Хэрэг болох нь гарцаагүй.
Хөлийн нум
Хөлийн нуманд байрладаг цэгүүд нь нуруу нугастай холбоотой гэж үздэг. Тэгэхээр нуруу, нугасаар өвдөх үед энэ хэсэгт хүчтэйвтэр дарж иллэг массаж хийвэл өвдөлт намдана.
Хөлийн нум
Хөлийн хурууны өндөг, өөрөөр хэлбэл хурууны доод хэсэгт нь нүд, чих, хамрын хөндий, шүд зэрэг эрхтэнтэй холбоотой цэгүүд байрладаг. Тэгэхээр хуруу тус бүрт зөв иллэг хийвэл эдгээр эрхтэнд сайнаар нөлөөлнө.
Өлмийн яс
Хүний тавхай нь 26 жижиг яснаас бүрддэг. Эдгээрийн 14 нь хурууны үеийн яснууд, 5 нь өлмийн, 7 нь өлмийн урд хэсгийн яснууд юм. Эдгээр яснууд хоорондын зайнд иллэг хийх нь мөн л сайн нөлөө үзүүлдэг.
Харин одоо сонирхуулж байгаа тавхайн иллэгийг долоо хоногт ядаж гурав хийгээд байхад зүгээр байх шүү.
Тавхайн иллэг
Хөлийн тавхайнд иллэг хийхийн өмнө зарим зүйлсийг анхаараарай, үүнд: ул, хөлийн хурууны өндөг нь зузаан арьстай байдаг болохоор хүчтэй дарж иллэг хийж болно. Харин улны төв хэсэг, нум зөөлөн байдаг болохоор зөөлөн, болгоомжтой иллэг хийх хэрэгтэй шүү.
1. Иллэг хийлгэх гэж байгаа хүний өвдөгөн доор, өсгийн доор тус бүр дэр тавьж өгнө. Гараа алгаараа хагас нулагаад тавхайг хоёр хажуугаас бариад дээш ба доош чигт хурдан хөдлөх замаар үрнэ. Ингэхэд хөлийн үе, булчинг суллаж, тайвшруулах нөлөө үзүүлнэ.
2. 13 Алгаа шагайн доогуур оруулаад хоёр гараа ээлжлэн нааш цаас хөдөлгөн тавхайг баруун зүүн тийш нь сул хөдөлгөнө.
3. 12 Зүүн гараа атгаад зураг дээр харуулснаар хөлийн уланд тулгаад баруун гараад хөлийн нуман дээр тавьж дарна. Зүүн гараар ул руу дарж иллэг хийсний дараа баруун гарын алгаар нумны дээд хэсэгт иллэг хийх гэсэн дарааллаар иллэг хийнэ.
4. 14Баруун гараа нуман дээр тавиад алдахгүйгээр барьна, зүүн гараад өсгийн доор тавьна. Дараа нь улыг өөр рүүгээ зөөлөн татахтай зэрэгцэн тавхайг эхлээд баруун, дараа нь зүүн тийш хэд хэдэн удаа зөөлөн эргүүлнэ.
5. 15 Эрхий хуруугаа тавхайн нумны дээд талд бусад хуруугаагаа улан талаас нь барьж атгана. Хоёр гарын эрхийг хурууг холдуулж ойртуулан нумны гадарыг үрж илнэ. Нумны дээд хэсгээс эхлээд энэ байдлаар иллэг хийн доошлож хөлийн хурууны угт хүрнэ.

0 Сэтгэгдэл